"Баяр наадмын тухай хуульд эрлийз морьдын уралдаан тусгагдаагүй” | News.MN

"Баяр наадмын тухай хуульд эрлийз морьдын уралдаан тусгагдаагүй”

"Баяр наадмын тухай хуульд эрлийз морьдын уралдаан тусгагдаагүй”

"Баяр наадмын тухай хуульд эрлийз морьдын уралдаан тусгагдаагүй”

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч М.Ариунболдтой ярилцлаа.


– Ардын хувьсгалын 100 жилийн их ой дээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Одоогоор ямар заалтууд дээр танай холбоо онцгойлон анхаарч байна вэ?

-Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил үндсэндээ 2018 оноос эхэлсэн. 2019 оны нэгдүгээр сарын 20-нд Засгийн газрын 57-р тоот тогтоолоор энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг томилж байлаа. Харин одоо Засгийн газар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга хийх гэж байна. Монгол наадмын нэг хэсэг морин уралдааны хувьд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нилээдгүй өөрчлөлтүүдийг хийх төлөвлөгөө бий. Гол анхаарч буй заалтууд гэвэл, хамгийн түрүүнд уралдах морио бүртгэлжүүлье гэж байгаа юм. 2018 онд малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ баталсан. Үүний хүрээнд малыг бүхэлд нь бүртгэлжүүлнэ гэсэн заалт гарсан. Ийнхүү малыг бүртгэлжүүлэх ажлаа адуунаасаа эхлүүлье гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Ч.Улаан дэмжээд холбогдох дүрэм журмуудыг гаргасан. Уралдах морьдыг урьдчилаад бүртгэчихвэл наадмын өглөө морьдыг ялгаад, уралдуулна, уралдуулахгүй гэсэн шийдвэр гарахгүй. Адууных нь мэдээлэл олон нийтийн сүлжээнд, цахим хуудаснаа ил байх учир тухайн морь Монгол орны аль ч хэсэгт очоод өөрийн ангилалдаа уралдах боломжтой. Мөн мориныхоо мэдээллийг буруу бүртгүүлэх, мэдээллийг нь худлаа өгөх зэрэг асуудлууд үгүй болно. Энд бас удам зүйн бүртгэлийг хийх шаардлагатай болж байгаа. Тухайн адууны удам угсаа, геномын өвөрмөц тогтоцыг бүртгэнэ.

Уралдах морьдоо генетикийнх нь түвшинд бүртгэлжүүлэх ажил энэхүү хуулийн төсөл дээр 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ гэж байгаа. Харин бүртгэлжүүлэх ажил хууль батлагдвал шууд эхэлнэ.

-Монгол зургаан насны морьдыг ангилах, ялгах асуудал дээр анхаарал тавьж байгаа байх. Өнгөрсөн жилүүдэд хамгийн их маргаан дагуулдаг асуудал энэ байлаа шүү дээ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг манай холбоо Соёлын тухай хууль гэж харж байгаа. 2010 онд монгол наадам Юнескод бүртгэгдсэн. Нэг талдаа Юнеско өөрөө тухайн соёлыг хамгаалах үүрэг хүлээж байгаа бол нөгөө талдаа монгол наадмын өв соёлыг Монгол Улс өөрөө алдагдуулахгүй байх үүргийг мөн хүлээж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулинд монголчуудын уламжлалт өв соёл, мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг. Өөрөөр хэлбэл, төв Азийн цээжинд эрс тэс уур амьсгалд амьдарч буй монгол малын генийн фондыг төр хамгаалах үүрэгтэй. Монгол малыг хамгаалах, эрлийзжүүлэхгүй байх, генийг нь хамгаалах зэрэг ажлыг хийх ёстой.

Монгол адуу бол дэлхий дээрх генид нь хүний оролцоо ороогүй үлдсэн сүүлийн адуу.

Байгалийн бүтээсэн зэрлэг адуу гэсэн үг. Гаднынхан адуунуудаа чиглэл бүрээр өсгөж, үржүүлж генийг нь хүний оролцоотой өөрчилж байна. Дэлхий дээр 200 гаруй үүлдрийн адуун дундаас хамгийн эртнийх нь монгол адуу. Тиймээс малчин уяачдын монгол адуугаараа уралдах эрхийг нь заавал хамгаалсан хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Хуулиндаа ч Монгол нутгийн, монгол үүлдрийн зургаан насны адуугаар уралдана гэдгийг оруулж өгч байгаа. Эрлийз морьдын уралдаан Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгагдаагүй. Тэгэхээр албан ёсоор үндэсний морин уралдаан биш. Уяачдын баяраар уралддаг баяр ёслолын морьд шүү дээ. Тэр баяртаа бол эрлийз дээд, дунд, доод гэсэн гурван насаар уралдаж болно.

Монголчууд дэлхий дээр адууг зургаан насаар ялгаж чаддаг цорын ганц ард түмэн.

-Өнгөрсөн жил наадмын өмнөх өдөр гэнэтийн шийдвэр гарч эрлийз гурван насны морьдыг уралдуулах болсон. Хуулиндаа тусгагдаагүй уралдаан болсон гэсэн үг үү?

-Тухайн үед эрлийз насны морьдын уралдаан болохгүй гэж байгаад гэнэт зохион байгуулагдах болсон. Энэ нь өөрөө зүйд нийцээгүй. Морийг уяахын тулд доод тал нь сар, амжилтын төлөө жил хөдөлмөрлөдөг. Ихэнх уяачид эрлийз морьдын уралдаан явагдахгүй гээд морьдоо тавьчихсан байсан. Үүнийг хуулинд ч тусгах шаардлагагүй. Өмнө нь ч байгаагүй, цаашид ч байхгүй. Тогтоол хэлбэрээр л хэрэгжиж байгаа.

-Хурдан морины салбар комиссын гишүүд авлигал авч, монгол, эрлийз морьдыг хольж уралдуулсан гэх асуудал өнгөрөгч наадмаар үүссэн. Тэгэхээр ирэх наадмаар морьдыг сэрвээний өндрөөр нь ялгах юм уу, эсвэл үүлдэрлэг байдлаар нь ялгах юм уу?

-Хуулийн төсөл дээр 15 хүний бүрэлдэхүүнтэй морины бүртгэлийн дэд хороо байгуулна гээд заачихсан байгаа. Төрийн байгууллагынхан, эрдэмтэд судлаачид, холбоодын төлөөлөл, тайлбарлагч, хэвлэл мэдээллийнхэн гэсэн бүрэлдэхүүнтэй хороо. Энэ хороо наадмаас гурав хоногийн өмнө морьдыг монгол үүлдвэрийн адууны стандартад нийцүүлж, үүлдвэрлэг байдлаар нь бүртгэнэ гэсэн хуулийн зохицуулалт орсон байгаа. Уяач өөрөө адууныхаа удам угсааг үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэй. Хэрэв худлаа мэдүүлсэн тохиолдолд зөрчлийн арга хэмжээ авна. Эрлийз морийг монгол морьдын ангилалд уралдуулбал, үүнийг нь мэдээлдэг, арга хэмжээ авдаг болно.

Уяачид хэний морь эрлийз, хэний морь монгол вэ гэдгийг хараад л шууд танина. Зүс, үс, хүзүү, хоншоор зэргийг нь харахад л ойлгомжтой. Баттай нэг зүйлийг хэлэхэд, нэгдүгээр үеийн буюу тавьтай адууг уяач бүр хараад л ялгана.

Гэтэл адууг хараад ялгаж чадахгүй уралдуулаад байна гэсэн цуу яриа их гарч байна. Өнгөрсөн жилийн наадмаар ганц монгол адуу айрагдаж, нэгдүгээр үеийн тавьтай буюу эрлийз 29 адуу айрагдсан. Хараад ялгахад хэцүү учир үүлдвэрлэг байдлаар морьдыг ялгах нь хэрэгжүүлэхэд төвөгтэй гэсэн ийм яриаг хэргээр гаргаж байна. Сэрвээгээр хэмжвэл өндөр монгол адуу хасагдана, намхан эрлийз адуу уралдана. Ингэхээр хөдөөний малчин уяачдын Улсын баяр наадамд ирж оролцох хүслийг үгүй хийж байгаа юм. Төрийн наадамд уралдана гэдэг өөрөө асар их тэсвэр тэвчээр, зардал мөнгө, цаг хугацаа. Наадамдаа оролцох гээд аягүй хүлээлттэй, догдлолтой хөдөөнөөс ирдэг, гэвч наадам нь шударга бус байдаг, морийг нь хасдаг. Намайг бага байхад 800 гаруй азарга уралддаг байлаа. Тэр үед хүмүүс их олон морь уралдчихлаа гэж ярьдаггүй байв. Гэтэл сүүлийн жилүүдэд 100, 200 гаруй л морь уралдаж байна.

Төрийн наадам шударга болвол хөдөөнөөс ирж морио уралдуулах уяачид их бий.

-Өнгөрсөн жилийн эрлийз, монгол морьдыг ялгалгүй уралдуулсан асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Үндсэндээ цол авах гэж, төрийн наадамд амархан айрагдаж, түрүүлэх гэсэн хүмүүсийн үйлдэл л гэж харж байна. Одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд уяач, бөх, харваач гурав хариуцлага хүлээдэг бол наадмыг будлиантуулдаг төрийн албаныхан ямар ч хариуцлага хүлээдэггүй. Хууль нь өөрөө тодорхой, нарийн биш байна.

-Та бүхний боловсруулж буй хуулийн шинэчилсэн найруулга УИХ дээр очоод дэмжигдэх үү? Морь сонирхдог гишүүд их бий. Гишүүдийн дунд эдгээр заалтуудыг дэмжих нэг хэсэг бий, дэмжихгүй байх нэг хэсэг бий гэж хараад байна. Ялангуяа эрлийз, монгол морьдын асуудал дээр.

-Сэрвээгээр нь хэмждэг хуулийн заалтыг батлуулах гэж гурав дахь жилдээ зүтгүүлж байна. Үүнээс болж л манай холбоо байгуулагдах болсон юм. Монгол Улсын хууль тогтоомжийн хууль гэж бий. Тухайн хуулийг батлахын тулд мэргэжлийн холбооноос нь санал авах ёстой. 2018 онд Монголын морин спорт, уяачдын холбоонд Х.Болорчулуун тэргүүтэй гишүүдээс энэ асуудал дээр санал авах гээд бичиг ирсэн. Тухайн үеийн холбооны удирдлагууд шууд санал өгөхөөс татгалзаж, нийт 21 аймгийн уяачдаасаа санал авах нь зүйтэй гэж шийдсэн. Ингээд нийт аймгуудаар явж, 86, 87 хувийн саналаар сэрвээгээр нь хэмжих нь буруу гэж үзсэн. Үүлдэрлэг бус сэрвээгээр нь хэмжвэл дан эрлийз адуу уралдах юм байна гэж бодолцсон. Гэвч биднийг төлөөлж буй холбоо маань дэмжсэн бичиг өгчихсөн. Үүнээс болоод л “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн” маань үүсч, өөрсдийн холбоогоо байгуулж, энэ заалтыг нь дэмжихгүй гэсэн бичиг өгье гэж шийдсэн. Хөдөөний малчин уяачид өөрсдийнхөө сэтгэл зүрх, сэтгэлийн дуудлагаараа энэ холбоог байгуулсан.

Манай холбоо 300 гаруй удаа энэ хуулийг баталж болохгүй гэсэн албан бичгийг холбогдох хүмүүст хүргүүлсэн. 2021 оны нэгдүгээр сард Ч.Болорчулуун гишүүний сэрвээгээр хэмжих санал нь буцаагдсан.

Ийнхүү Я.Содбаатар шадар сайдын үед Хууль зүйн яам дээр ажил овоо урагштай явж байсан ч морьтой холбоотой нэг ч зүйл өөрчлөхгүй гээд зогсоочихсон. Харин бөхтэй холбоотой заалтуудыг Засгийн газрын хурлаар оруулаад тэмдэглэл гаргаад, УИХ-д өргөн баръя гээд тэмдэглэл гардаг өдрөө талбай дээр жагсаал болоод Засгийн газар огцорчихсон. С.Амарсайхан сайдын үед дахиж бүгдийг нь эргэн сэргээж, үзэл баримтлалыг нь шинэчлэн батлаад энэ долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулаад ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих чиглэл байна.

Энэ хуулийг батлуулахгүй, хойшлуулах гэсэн хүмүүс ч байгаа. Энд ганц морь ч биш бөх, сур, шагайн асуудал яригдаж байна. Их хурлын гишүүд үүнийг дэмжинэ. Дэмжихгүй эрлийз морь уядаг хэдэн гишүүн бий.

Засгийн газрын боловсруулж буй энэ төсөл дэмжигдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Батлан хамгаалахын яамнаас хууль бусаар баталсан стандартыг мөрдөөд, морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжээд уралдуулъя гэсэн байр суурьтай байгаа. Хөдөө аж ахуйн сайд нь өөрөө энэ стандарт хүчингүй, тиймээс үүнийг хүчингүй болго гээд Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн рүү явуулаад байдаг ч тэр дарга нь хүчингүй болгохгүй байна. Хуулиараа стандартыг баталсан газар нь л хүчингүй болгодог. Арай ч хууль нь яригдаж байхад хууль бус стандартаар наадмаа зохион байгуулахгүй байлгүй дээ л гэж харж сууна даа.

-Тэгэхээр морины холбоо хоёр хуваагдаад байгаа нь ердөө сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлаас болсон гэж үзэж болох уу?

-Тийм, яг зөв. Ердөө үүнээс л болж байгаа юм. Монгол морьдыг уралдуулахгүй гэхээр нь уралдуулна гээд л манай холбоо бий болсон. Нийт малчин уяачдыг төлөөлөөд бид холбоогоо байгуулсан.

-Саяхан 2018, 2019 онуудад цолоо авч чадаагүй уяачид цолоо авлаа. Иргэдийн зүгээс ч их шүүмжиллээ. Энэ уяачдад цол олгох асуудлыг морины холбоо нь хариуцдаг юм уу? эсвэл Баяр наадмын зохион байгуулах хороо хариуцдаг юм уу?

-Ер нь холбоо нь ч тодорхойлсон болно, уяач нь өөрийгөө тодорхойлсон ч болно. Нээлттэй. Заавал холбоо нь тодорхойлдог гэсэн ойлголт яваад байдаг. Гэхдээ тийм зүйл байхгүй. Баяр наадмын комиссын Хурдан морины салбар хороо ч дур мэдэн цолонд тодорхойлдоггүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цолны тал дээр аягүй их маргаан байсан учир олгоогүй байсан юм. Энэ асуудлыг би хуульч хүнийхээ хувиар 2018 оноос хойш хөөцөлдөж байгаа. Ерөнхийлөгч рүү ч бичиг явуулж байлаа. Тэр бичигтээ эрлийз морьдын уралдаан нь Үндэсний их баяр наадмын уралдаан биш учир эрлийз морьдын амжилтаараа цол авдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Хэрэв энэ амжилтаар цол авах гэж байгаа бол үүнийгээ хуулиндаа оруулаад албан ёсоор цолыг нь олго л гэсэн утгатай. Сая бол эрлийз морьдынхоо амжилтаар олон хүн цол авсан. Хэн, ямар амжилтаар, ямар цол авсан гэдгийг нь ил тод олон нийтэд нээлттэй зарлах хэрэгтэй. Мөн нэг амжилтыг, нэг л хүн эзэмших хэрэгтэй. Нэг морины амжилтаар уяач нь нэг цол, морины эзэн нь нэг цол авдаг явдал их байна. Хуулинд бол уяачаар бүртгүүлсэн хүн цол авна гээд заачихсан. Уг нь хөдөө морио уяж буй жинхэнэ уяач нь цол авах ёстой. Гэтэл одоо бол морины эзэн нь авч байна. Нотариат ороод л хүний амжилтыг өөр дээрээ шилжүүлээд цол авдаг болсон. Цолны асуудал гаарлаа. Бидний боловсруулаад буй хуулийн төслөөр үүнийг шийдчихсэн байгаа.

-Хурдан морь гэхээр унаач хүүхдүүдийн асуудал хөндөгдөнө л дөө. Одоо энэ боловсруулаад буй хуулийн төсөл дээр чинь унаач хүүхдүүдийн талаар ямар шинэ заалт байна вэ?

-Манай холбооны зүгээс “Учирсан бүх хохирлыг төлүүлнэ” гэсэн үгийг оруулж байгаа. Одоогийн хуулинд даатгуулна л гэсэн үг бий. Даатгалаас хохирлоо авах, даатгалын нөхөн олговрын хэмжээнд зааснаас илүү гарсан учирсан бүх хохирлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах гэдэг хоёр өөр хэрэг. Мөн унаач хүүхдүүдийг бүтэн жилийн турш даатгах саналыг гаргаж байгаа. Одоо бол уралдаан дээр даатгана гэж бий. Гэтэл тэр хүүхэд чинь уралдаандаа бэлдэж, сунгаа, бэлтгэл хийнэ. Энэ үеэрээ бэртэл, гэмтэл авахыг үгүйсгэхгүй шүү дээ. Хүүхэд уралдах зорилгоор морь унаж л байгаа бол даатгуулах ёстой. Насыг нь найм болгох асуудал дээр бүгд эсрэг санал өгсөн. Зургаан насны ангиллаар монгол адуу уралдаж, бага насны хүүхэд унаад өртөө газраас уралдаж байгаа нь үндэсний морин уралдаан гэсэн онцлог, соёл. Үүнийг л Юнеско бүртгэсэн. Мэргэжлийн чиглэл рүүгээ явахаар мэргэжлийн тамирчид, морин тойруулга дээр унадаг. Шинжлэх ухаанаар яривал, тухайн морины биеийн жингийн 10-15 хувьтай тэнцэх хүүхэд унавал төгс зохицно. Гадаадад 500 кг жинтэй морийг 50-55 кг жинтэй хүн унадаг юм шиг байгаа юм. Монголд бол 200-300 кг жинтэй морийг 20-30 гаруй кг жинтэй хүүхэд л унаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-06-11 66.181.184.141

Монгол э****з гэж ялгалгүй бүх уясан морьдыг уралдуулах хэрэгтэй.Хэрвээ монгол адуу хурдаараа э****з адууг гүйцэхгүй байгаа бол түүнийг хот хөдөөгийн бүх уяачид хараад гомдож заргалдах биш адуугаа яаж сайжруулах тухай бодно биз дээ. Зөвхөн монгол адуу гэж явцуурсаар манай адуу давжаарч дэлхийн бусад адуутай хурдаараа өрсөлдөх чадваргүй болох уу. Аливаа тэмцээнд ялангуяа уралдаанд хэн хурдтай нь ялдаг болохоос бид монголчууд тусдаа уралдана гэсэн журам хаана ч байхгүй Бүү шогтоцгоо…

Avatar

Зочин 2021-06-11 64.119.22.3

Morinii uya ehelchiheed baihad zoriud iim hervvl ehelj hervvliin buzar duudahaa boliochee ! Tvi tvi tvi !

Avatar

Зочин 2021-06-11 43.242.243.186

Морь бех 2 гэж дуурчихсэн хэруулийн уурхайнууд байна аа, хамгийн муу муухай булхай, луйвар, допинг эндээс л гарч байна, ядаж байхад хоорондоо эв тунжингуй, менхийн хэруул

Avatar

Зочин 2021-06-11 202.179.24.11

уяач гээд байгаа эздийнх нь малгайгаар ялгасан ч болно

Avatar

Зочин 2021-06-11 203.91.115.52

Arab Turkmestan gej uneheer goyo aduutai uls bdgiin bnlee Mongol aduugaa ted nar shig goyo erliizjuulj saijruulj boldoggui yumuu? Jijigruulseer bgaad iljig shig yum bolchih vii dee

Avatar

Зочин 2021-06-11 202.126.89.249

Адуугаа хүртэл эр лийз хур лийз гэж гадуурхан ад үздэг мунхаг монгол араншин !!! Ингэж гадуурхах байсан юм бол яах гэж эрл ийзжүүлсэн юм бэ, та нар?? Тэнэглэхэд доошоо хязгаар алгаа!!

Avatar

ХАЧИН ГУРВАН АСУУЛТ БАЙНА 2021-06-11 202.179.24.202

НЭГД , УЯАЧИД НЬ ЦОЛ ОЛГОХГУЙ УЯУУЛСАН КОМПАНИЙ ЭЗЭНД ЦОЛ ОГОДОГ ЮМ БОЛ БОХЧУУДЭД ЦОЛ ОЛГОХОО БАЙЖ КОМПАНИЙ ЗАХИРАЛД НЬ ЦОЛ ОЛГОДОГ БОЛМООР ЮМ
ХОЕРТ , НЭЭГ ИХ МОРИНД ХАЙРТАЙ ХУМУУС БАЙХЫМ , АСАР ОНДОР УНЭЭР АВЧРААД УЛСЫН НААДАМД УРАЛДУУЛААД БАЙХЫН, АДУУНД ХАЙРТАЙ БАЙН УУ АЛДАР НЭРЭНД ДУРТАЙ БАЙНА УУ , АДУУГАА САЙН САЙХАН БОЛГОХ Л ГАНЦ ЗОРИЛГОТОЙ БОЛ АДУУГАА Л САЙХАН БОЛГО Л ДОО ЗААВАЛ НААДАМ БУЗАРЛАЖ АЛДАР НЭР ОЛЖ ЯАХЫН,
ЭЦЭСТ НЬ БАЙГАЛААРАА ТУМ БУМАН ЖИЛ ОРШСОН МОГОЛ АДУУГ ЯАЖ САЙЖРУУЛАХ УУ

Avatar

Зочин 2021-06-11 64.119.22.3

fchinii 3 asuultiig davaahvv,dulamsvren nar saihaan hariulaad ugnu !

Avatar

Зочин 2021-06-11 64.119.22.3

Unuudur uraldaj baigaa aduund tsever mongol unalaga edelgeenii aduu neg ch baihgvi bolsoon. Ene nuhur uuruu nodnin gantshan shirheg mongol aduu uraldsan gejee,ter vnen baihoo. Uyachid tsumuuruu shine tsagiin mongol aduu uyaj baigaa. Ted nar ni ch vneheer hurdan yumaa. Neg l hvn, saindaa l bvleg hvmvvs l uursdiinhee moriig 100 jileer airagduulchih sanaatai l hudlaa vimvvleed baigaa yum.
Bvten jiliin tursh soshialaar sevlee. Yamar ch ih mungutei yum? 300 garui bichig yavuullaa gene vv!

Avatar

Иргэн 2021-06-11 66.181.182.82

Монгол наадам Монголоороо л байг. э****з хурлийз юмнууд уралдуулж юугаа хйих гээд байгаа юм бэ??? Морин спорт хөгжүүлэх гээд байгаа юм бол богино зайн уралдааны стадион байгуулаад тэндээ л тэр араб, тоомсог морьдоо уралдуулна биз, наадамд оруулаад хэрэггүй

Avatar

Зочин 2021-06-11 202.126.90.50

ДНК-ийн шинжилгээ хийж байж э****з адууг ялгах хэддүгээр эрлииз үедээ э****з нь арилж байгаа азаргын удам гүний удам яаж нөлөөлж байгааг тогтоох Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Морин тойруулгын адуу соц үеээсТомск үүлдвэрээр эрлийзэж ирсэн Бүртгэлжүүлээд бүх юм бооно гэж бичжээ одоо байгаа адуугаа хэддүгээр үеийн э****з гэдгийг яаж тогтоох юм бэ

Avatar

Иргэн 2021-06-11 139.5.217.249

Их хурлын гишүүд гэж хөгийн нөхдүүд сонгодогоо болих ёстой шүү

Avatar

Зочин 2021-06-11 64.119.22.3

Manai vndesnii spotiin hooboodiig hagalan butargaj, zohion baigulalttaigaar naadam busniulah gesen, ulmaar eriin 3 naadmiin hugjliig saaruulj sarniulj, als hetdee mongoliin Ene ih uv soeliig Dan gants uuriin ner deer avch vldeh gesen umnud hurshiin yavuulaga l yum baina gedgiig hen hvngvi oilgoj ehlev bnaa.

Avatar

Nba 2021-06-11 202.126.90.145

Er n yun e****z mori ene ter gd h*****d bdg pizdanuud we mongol naadmaa hiij bga yum bol tgl mongol morio l uralduulad boloo yum bishuu ter e****z hurliiz pizdaanuud ter moritoigoo uursduu bayaraa tusdaa hiiwel hiine biz mongol naadamd gadnii tsus holildson mori dopintoi bukh harmaargui bhiin manai tur zasag arail yumuu n****

Avatar

Жалайр 2021-06-11 202.21.100.210

Яг үнэн жинхэнэ хөдөө хөхөрч гадаа гандаж яваа уяач нь цолоо авах ёстой ЗӨВХӨН МОНГОЛ АДУУГААРАА ШҮҮ э****з морьдтой хүмүүс төрийн наадмаас бусад үед нааддаг юм байгаа биз

Avatar

Зочин 2021-06-11 202.9.47.4

энэ тухай үргэлж боддог байлаа. морийг харснаас цаашгүй нөхөд алдарт уяач болоод байгааг ойлгож байсан удаагүй. сэтэрт дуртай уяачид нь мандаж жинхэнэ уяачид нь хоосон.

Avatar

mgl 2021-06-11 103.212.117.245

Mongol undsendee dampuuraad baina. Ezen ni shildeg uyach geed uuruu uyadag ayataai taalalzaad yavaad baih yum. Barildahgui baaij nachin avch baigaatai adil zuil shuu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж