Танилц: ШЕЗ-ийн шүүгч гишүүнд нэр дэвшигчид | News.MN

Танилц: ШЕЗ-ийн шүүгч гишүүнд нэр дэвшигчид

Танилц: ШЕЗ-ийн шүүгч гишүүнд нэр дэвшигчид

Танилц: ШЕЗ-ийн шүүгч гишүүнд нэр дэвшигчид

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна.  Шүүхийн тухай хууль нь өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн юм. 

Улмаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 77 дугаар зүйлийн 77.12.3-т “Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч  гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ажлын хэсэгт хүргүүлнэ” гэж заасан. Тиймээс ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг тавдугаар сарын 7-ноос тадугаар сарын 28-ны өдрийн хугацаанд хүлээн авчээ. Дээрх хугацаанд  ШЕЗ-ийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхийн дараах есөн шүүгч нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байна.

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧДИЙН НЭРС

Хууль зүйн байнгын хорооны /ХЗБХ/ тогтоолоор ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн 59  хүнээс шаардлага хангасан 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Улмаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм. Шалгарсан нэр дэвшигч тус бүр дээр ХЗБХ нээлттэй сонсгол хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТУЯА 2021-06-11 202.131.249.14

ЗАЛУУЧУУДАА ГАРГАЖ ИРЭХ ЦАГ БОЛСОН 20,30 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮМҮҮС БОЛ ХУЯГЛАГДСАН, ШАЛ ДЭМИЙ, ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАЛУУЧУУДААР САЛХИ ОРУУЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ, ШУДАРГА НЭР ЦЭВЭР ЗАЛУУЧУУДЫГ НЬ ГАРГАМААР БАЙНА. ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ НЭГ ЮМ Ч БАС БИЙ, ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭЭД БИЕ БИЕДЭЭ УУСЧИХСАН ГАРУУД ИР БАЙНА ШҮҮ, ЭРС ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ, ЗАЛУУЧУУД Л ХИЙНЭ. АМЖИЛТ,,,,

Avatar

Шударга шүүх 2021-06-11 103.23.50.131

Элбэгдорж өөрийн гар хөл ах дүү хамаатан садангуудаараа дамжуулан өмнө өөрийнх нь үед томилогдсон шүүгч нарруу дарамт үзүүлж нэр бүхий шүүгч нарыг дэмж гэж хайрцаглаж хууль зөрчиж байгааг зохих газрууд анхааралдаа аваасай

Avatar

aagii 2021-06-11 139.5.217.219

зарим хүмүүс ичихгүй юм ааь энэ Зүмбэрэллхам одоо болимоор юм

Avatar

Зочин 2021-06-11 103.136.254.8

ter anandbazariin hamtragchiig hasaachee

Avatar

Зочин 2021-06-11 202.21.113.238

yamar muuhau huiten humuus ve

Avatar

Зочин 2021-06-11 202.126.88.53

Одоо төрд ажиллаж байгаа хүмүүс ажилаа хийж чадахгүй байж нэрээ татах эсвэл одоогийн хашиж байгаа ажлаасаа чөлөөллөгдөж шударга өрсөлд бусдад боломж нээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж