УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна. Шүүхийн тухай хууль нь өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн юм.
Улмаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 77 дугаар зүйлийн 77.12.3-т “Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ажлын хэсэгт хүргүүлнэ” гэж заасан. Тиймээс ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг тавдугаар сарын 7-ноос тадугаар сарын 28-ны өдрийн хугацаанд хүлээн авчээ. Дээрх хугацаанд ШЕЗ-ийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхийн дараах есөн шүүгч нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байна.
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧДИЙН НЭРС
Хууль зүйн байнгын хорооны /ХЗБХ/ тогтоолоор ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн 59 хүнээс шаардлага хангасан 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Улмаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм. Шалгарсан нэр дэвшигч тус бүр дээр ХЗБХ нээлттэй сонсгол хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох юм.
Холбоотой мэдээ