Болгар зарим авто замаа Swarovski-гоор чимэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Болгар зарим авто замаа Swarovski-гоор чимэглэнэ

Орчин үед болрыг бүх л зүйлд ашигладаг болж. Хувцас, гоёлын даашинз, цүнх, техник хэрэгсэл, тоглоом, хана, машин гээд л байж болох бараг бүхий л гадаргуунд болор шигтгэж, чимэглэдэг болсон энэ үед авто замын хуваагч шугамыг болроор чимэглэнэ гэдэг муугүй санаа байж болох юм.

Болгарын “Авто замын аюулгүй байдал”-ын холбооноос нэгэн хачирхалтай төлөвлөгөө боловсруулсан нь авто замын хуваагч шугамыг болроор чимэглэх явдал гэнэ. Тус улсын Созопол болон Приморско гэх далайн эргийн боомт хотын авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энгийн нэг болор биш дэлхийд алдартай Swarovski болроор чимэглэх болсон нь олны анхаарлыг татаж байна. Замын хуваагч шугамын цагаан будган дээр болор шигтгэснээр ямар ч үед гялтганаж харагдах гэнэ. Шөнийн харанхуйд, ер нь цаг агаарын ямар ч нөхцөл байдалд жолооч нарт замын хуваагчийг тод харагдуулахын тулд осол аваар ихээр гардаг, аюултай эргэлт болох Ставийски эргэлтэнд бүр том хэмжээний болрыг шигтгэх аж. Түүнчлэн аюултай эргэлтэн дээр замын тэмдгийг илүү алсаас харагддаг болгох үүднээс алмааз эрдэнийн хольц бүхий тугалган цаасыг ашиглах болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж