
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ.
Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.

Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв.
Тэрээр “Чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа.
Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна.

Зочин 2021-06-10 151.68.145.129
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Тээш олгох хашаанд... 2021-06-10 192.82.90.202
Тз -Вагон ачаа хүлээн авдаг жижигхэн хашаатай. Хашаагаараа дүүрэн халтуурчдийн машин зогсон …ачаагаа авах хүний машин орох зогсох эргэх тойрох багтах ямарч зайгүй. Тэгээд дотор байнга эзэрхэн байрладаг халтуурын машины жолоочдын хэлсэн хадсан үнээр ачихаас өөр ямарч гарц байдаггүй. Жишээ нь Амжиргаа-цагаанаар Вокзалаас Бөмбөгөр хүргүүлэхэд ~90.000төг…( 2.5км) …ингэхээр хэцүүдээ…
Зочин 2021-06-10 49.0.137.180
eeesh shiljuulen ajilt geed baahan mungu nehnee yanaa
Магадгүй л юм 2021-06-10 66.181.190.26
ХАРААД БАЙХАД МАНАЙ ЗГ АЖИЛЛААД БАЙХ БОЛОТОЙ ЮМАА. ХАРИН ХЯТАДУУД ЦААНАА Л НЭГ БОЛЗОЛ ТАВИАД БАЙГАА БОЛОЛТОЙ.
Зочин 2021-06-10 202.126.88.207
Za ene ajilaa sain higeerei, business iin ajildaa yadaj sain baih gej ih naidah um