Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Насны хишиг”-ийг энэ сарын 18-наас олгохоор болсныг мэдээлэв. Энэ жил 143.522 ахмадад 11.8 тэрбум олгох тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд хоёр удаа олгодог.
Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа долдугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж байгаа юм.
Холбоотой мэдээ