Ажиглагчид Ким Жон Уныг турж байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Ажиглагчид Ким Жон Уныг турж байна гэв

Ажиглагчид Ким Жон Уныг турж байна гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун жин нэмсэн нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Харин сүүлийн үед ажиглагч нар түүнийг нэлээд турж байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

БНСУ-ын үндэсний тагнуулын албаны мэдээлснээр Ким Жон Ун өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 136 кг жинтэй байжээ. Тэрбээр анх төрийн эрхийг авч байхдаа 90 орчим кг жинтэй байсан гэдэг.

Өдгөө 37 настай түүнийг ажиглагч нар 170 см орчим нуруутай хэмээн таамагладаг аж. Харин эмч нарын үзэж байгаагаар 170 см өндөртэй хүн 136 кг жинтэй байх нь эрүүл мэндэд ноцтой аюултай гэнэ.

Тиймдээ ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ким Жон Ун нэг хэсэг чимээгүй болж, зарим эх сурвалжууд түүнийг зүрхний хүнд хагалгаанд орсон, бие маш муу байгаа, комад орсон, нас барсан зэргээр мэдээлж байв.

Гэтэл удалгүй Ким Жон Ун олны өмнө дахин гарч, амьд сэрүүн байгаагаа баталсан ч зургаас харахад үнэхээр бие нь таагүй байгаа бололтой. Тухайн үед албан ёсны эх сурвалжууд түүнийг хэт их ажилласнаас болж ядаргаанд орж, эрүүл мэнд нь муудсан хэмээж байв.

Харин энэ сарын 5-нд БНАСАУ-ын төрийн мэдээллийн "KCTV" сувгаар Ким Жон Ун гарсанд ажиглагчид түүний турсныг анзаарчээ. Тухайлбал түүний өмссөн 12 мянган ам.долларын хослол өмнөх зургууд дээр гарснаас илүү урт харагдах бөгөөд бугуйн цагны оосор нь өмнөхөөсөө илүү чангарсан байжээ. Мөн зөвхөн ажиглагчдаас гадна Ким Жон Уны дүрс бичлэгийг үзсэн хүмүүс ч түүний царай жижиг, хувцас нь сул харагдаж байгааг анзаарсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж