Аргентины Ерөнхийлөгч: Бразилчууд ширэнгээс гаралтай хүмүүс | News.MN

Аргентины Ерөнхийлөгч: Бразилчууд ширэнгээс гаралтай хүмүүс

Аргентины Ерөнхийлөгч: Бразилчууд ширэнгээс гаралтай хүмүүс

Аргентины Ерөнхийлөгч: Бразилчууд ширэнгээс гаралтай хүмүүс

Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес өчигдөр /2021.06.09/ Испани улсын Ерөнхий сайдтай Буэнос Айрес хотод уулзахдаа өөрийн хөрш орны талаар таагүй үг хэлсэн нь шүүмжлэл дагуулжээ.

Тэрбээр Испанийн Ерөнхий сайд Педро Санчест өөрийн улсыг Европ тивтэй илүү ойр хэлхээ холбоотой гэж тайлбарлахдаа “Мексикчүүд бол Индиан гаралтай. Бразилчууд ширэнгээс гаралтай. Харин Аргентинчууд бид бол Европоос ирсэн хөлөг онгоцноос газардсан хүмүүс” гэж хэлсэн нь хөршүүдийнх нь дургүйцлийг хүргэсэн байна.

Аргентины Ерөнхийлөгчийн хайхрамжгүй хэлсэн үг цахим сүлжээнд хурдацтай тарж, нэлээд дуулиан дэгдээсэн байна. Удалгүй Фернандес твиттер хуудаснаа уучлал гуйсан мэдэгдэл гаргаж, хэнийг ч гомдоохыг хүсээгүйгээ илэрхийлжээ.

Фернандес дээрх үгийг Аргентины дуучин, хөгжмийн зохиолч Лито Неббиагийн нэгэн дууны үгнээс санаа аван хэлсэн байна. Тэр өмнө нь Литогийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээ хэдэнтээ ярьж байжээ.

Аргентины зарим иргэд ерөнхийлөгчийнхөө хэлсэн бодлогогүй үгнээс ичиж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлээд өмнөөс нь Мексик, Бразилын ард иргэдээс уучлал гуйсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-10 204.26.30.8

Teneg eok iim l shivshigtei!

Avatar

зочин 2021-06-10 202.21.100.210

Манайх бол тэнгэрээс гаралтай Чингис гэхэд л бүгд сөгдөнө. Тахир сэлэмээ бариад гадаадад очиход хаан шиг амьдарч болно ха ха ха

Avatar

Zochin 2021-06-10 66.181.191.152

Жүнглээс гаралтай байх шүү, магадлалтай

Avatar

УЛААНГОМ 2021-06-10 122.201.24.108

Жинхэн ширэнгийн аборагенүүд, португалийн далайн дээрэмчид, африкийн боолууд, армян, энэтхэг, ливан,японууд хүртэл цохиод оччихсон. мэдээж хэрэг еврейгүй яаж байхав. Маш олон газрын хүмүүсийн микс. Өвөрмөц сайхан царайтай, сайхан бие хаатай хүүхнүүдтэй

Avatar

Зочин 2021-06-10 66.181.184.146

Үнэн л хэлсэн болтой!! Ккк. Үнэн үгэнд л хүмүүс их дургүй байдагсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж