СЕХ: Хяналтын тооллогыг улсын хэмжээнд хийж дууслаа

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

СЕХ: Хяналтын тооллогыг улсын хэмжээнд хийж дууслаа

СЕХ: Хяналтын тооллогыг улсын хэмжээнд хийж дууслаа

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр / 2021.06.10/ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.


Бүх дүн урьдчилсан байдлаар танилцуулж байна. 2021 оны зургадугаар сарын 10-ны 15.00 цагийн байдлаар

  • У.Хүрэлсүх – 823.326
  • С.Эрдэнэ – 78.832
  • Д.Энхбат – 246.968 саналтай байна.

Гадаадад байгаа иргэдийн саналыг өнгөрсөн шөнө тоолж, баталгаажуулсан.

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар зохион байгуулагдаж, өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр тусгасан. Энэ дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, дууслаа.  Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо болон гадаад дахь иргэдийн саналыг зөөвөрлөж Сонгуулийн ерөнхий хорооны байранд тооллого хийлээ. Энэхүү дүнг өнгөрсөн шөнө гаргаж, баталгаажуулж дууссан. Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо болон гадаад дахь иргэдийн саналыг зөөвөрлөж Сонгуулийн ерөнхий хорооны байранд тооллого хийлээ. Энэ дүнг өнгөрсөн шөнө гаргаж, баталгаажууллаа.

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 1.1216.046 хүн санал өгчээ. Урьдчилсан байдлаар өчигдөр 22.00 цагийн байдлаар ирц 59.35 хувьтай байв. Мөн саналын хуудас бөглөөгүй буюу цагаан сонголтыг  71937 буюу 5.92 хувийг эзэлж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр санал авах өдөрт иргэдээс  670 дуудлага мэдээлэл иржээ. Нийт дуудлага мэдээллийн 76 хувь нь санал авах байр буюу хэсгийн хорооны хаяг байршлын мэдээллийг тодруулсан байна. Мөн 14 хувь нь зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол байжээ. Хэсгийн хорооны ажиглагчтай холбоотой 35 гомдол бүртгэгдсэн бөгөөд бичлэг хийхэд нь саад болсон хэмээжээ. Тус хорооноос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулахад тайван болж өнгөрсөн хэмээн дүгнэв.

Хяналтын тооллого буюу гар тооллого 2087 хэсгийн хороонд хийхэд дүн зөрсөн асуудал гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Мөн санал тоолох хар төхөөрөмжид эргэлзэх шаардлагагүй гэдгийг онцоллоо.

Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар мэдээлж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар мэдээлж байна.

Posted by News.mn on Wednesday, June 9, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж