Согтуу жолооч нэг ой 9 сартай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ | News.MN

Согтуу жолооч нэг ой 9 сартай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Согтуу жолооч нэг ой 9 сартай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Согтуу жолооч нэг ой 9 сартай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Улсын хэмжээнд он гарсаар зам тээврийн ослын улмаас 15 хүүхэд амь насаа алджээ. Тухайлбал, жолооч ухрах болон урагшлах хөдөлгөөн үйлдэх үедээ зам орчны байр байдлыг шалгаагүйн улмаас долоон хүүхдийг дайрч, амь насыг хохироосон байна. Амь насаа алдсан хүүхдүүдийг насны ангилалаар авч үзвэл хамгийн бага нь нэг ой дөрвөн сартай хүүхэд байгааг тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Түүнчлэн өчигдөр шөнө /2021.06.09/ 20.00 цагийн үед согтуу жолооч бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг нас 9 сартай хүүхдийг мөргөж амь насыг  нь хохироосон хэрэг өчигдөр гарсан. Урьдчилсан байдлаар тухайн хүүхэд есөн настай ахын цуг явж байсан гэх мэдээлэл байна. Тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа тул нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Жолооч 0.68 хувийн согтолтын зэрэгтэй гарсан.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-р заалтад 0-10 хүртэлх насны хүүхэд гудамжинд замын хөдөлгөөнд оролцохдоо заавал эцэг, эх асран хамгаалагчийн хамт оролцох ёстой гэж заасан байдаг. Гэвч гудамжинд замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүд ямар ч хараа хяналтгүй байна. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд алба хаагчид хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоож байгаа боловч эцэг, эх асран хамгаалагчийн зүгээс бага насны хүүхдийг эрсдлийн голоор явуулж байна. Иймээс эцэг, эх асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, аюулгүй байдалд нь анхаарах шаардлагатай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-10 202.70.34.114

МАЛНУУДЫГ ХОРИОД НАСАН ТУРШ НЬ ЖОЛООНЫ ЭРХИЙГ ХАС

Avatar

Монгол 2021-06-10 192.82.73.98

Бидний монгол ямагт согтуу.

Avatar

Зочин 2021-06-10 202.55.188.41

Согтуу жолоо барьсан л бол олон нийтийн аюулгүй байдалд онц ноцтой заналхийлсэн гэдэг зүйл анги өгч шууд 5 жил хорих ял өгдөг болго…

Avatar

hnz 2021-06-10 103.10.23.169

Хайран бяцхан амь согтуу жолооч, эцэг эхийн анхаарал халамжгүй байдлын гайгаар тэнгэртээ буцлаа даа Rest in peace baby

Avatar

уншигч 2021-06-10 139.5.217.73

согтуу жолоочид оноох шийтгэлийг чангаруулахыг шаардацгаая!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж