ФОТО: Олимпийн гүүрний доод замыг ус зайлуулахаар сэтэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

ФОТО: Олимпийн гүүрний доод замыг ус зайлуулахаар сэтэлжээ

ФОТО: Олимпийн гүүрний доод замыг ус зайлуулахаар сэтэлжээ

Олимпийн гүүрний доод замыг үерийн ус зайлуулах зорилгоор сэтэлжээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад "Тэнд Геодези, усны барилга байгууламжийн газрынхан өчигдөржин ажилласан. Үерийн усны түвшин буурахгүй, борооны усыг гол руу зайлуулах шугамуудаа цохиод Гандигийн гудамж эргээд устай болчихсон. Голыг боогоод байгаа хэсгүүдэд уг нь хоолойтой. Замыг нь сэтэлсэн хэсэгт миний санаж байгаагаар 1000-ын дөрвөн хоолойтой. Гэвч усны зарцуулалтыг дийлэхгүй байгаа юм. Тиймээс замыг сэтлэхээс өөр арга байхгүй болсон.  Онцгой байдлын газар дүгнэлт гаргаад өнөөдөр өглөө гүүрний доод талын замыг сэтэлсэн. Замыг хаасан" гэлээ.

Мөн Хүүхдийн паркийн урд байрлалтай нүхэн гарц усанд автсан бөгөөд одоогоор явган зорчигчид, жолооч нарт хүндрэл үүсэхээргүй болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж