“e-Mongolia” танай хороонд ирлээ | News.MN

“e-Mongolia” танай хороонд ирлээ

“e-Mongolia” танай хороонд ирлээ

“e-Mongolia” танай хороонд ирлээ

“e-Mongolia” ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрч үйлчлэх үүднээс 2021 оны 06 дугаар сарын 10-аас эхлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ыг хүртэл нийслэлийн бүх хороодод ажиллаж байна. Тодруулбал, өнөөдөр /2021.06.10/ Хан-Уул дүүргийн 9, 10, 16 хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 хороодод ажиллаж байна.

Харин маргааш /2021.06.11/ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  Чингэлтэй дүүргийн 8 хороодод тус, тус ажиллах ажээ.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-с иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагаа гэх мэт 527 үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-10 202.126.90.61

Энэ үйлчилгээг хөдөлгөөнт байдлаар санаачлан зохион байгуулж байгаад талархаж байна. Цаашид тогтмол үргэлжлүүлэх мөн орон нутагт хэрэгжүүлэхийг хүсч байна. Улмаар энэ үйлчилгээг гэрээлж хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж