2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 248,080,638.40 төгрөгийн үнийн дүн бүхий 440,454 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Хай би ойл" ХК (HBO +10.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -4.71%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -2.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 108,664 ширхэг нэгж эрхийг нийт 26,695,974 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 33627.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,674,190,546,682.85 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ