Авлигатай тэмцэх санг “экстремист байгууллага”-аар зарлав

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх санг “экстремист байгууллага”-аар зарлав

Авлигатай тэмцэх санг “экстремист байгууллага”-аар зарлав

Оросын сөрөг хүчний улстөрч, Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч Алексей Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх санг өчигдөр /2021.06.09/  Москва хотын шүүх “экстремист байгууллага”-аар зарлаж, үйл ажиллагааг нь хоригложээ. “Тус байгууллага төрийн албан хаагчдыг иргэдээр үзэн ядуулах зорилготой мэдээлэл түгээж, экстремист үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон” хэмээн шүүхийн мэдэгдэлд дурдсан байна.

Ингэснээр өдгөө шоронд хоригдож буй Навальный болон бусад сөрөг хүчний улстөрчид ирэх есдүгээр сард болох парламентын сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа юм. Шүүхийн шийдвэрийг зарласны дараа Навальныйн хамтрагчид тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлцгээжээ. Түүнчлэн АНУ, Их Британи зэрэг улс орнууд Москвагийн шүүхийн шийдвэрийг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

“Энэ бол авлигатай тэмцэж, нээлттэй нийгэм байгуулахыг зорьж буй хүмүүсийн эсрэг үйлдсэн ээлжит халдлага бөгөөд ОХУ-д сөрөг хүчин жинхэнэ утгаараа оршин тогтнох боломжийг санаатай хаасан үйлдэл боллоо” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан “экстремист” үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон байгууллагуудыг хориглох шинэ хуулийг баталсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж