"Нарны цагариган хиртэлт Монголд 19.20 цагаас эхэлнэ" | News.MN

"Нарны цагариган хиртэлт Монголд 19.20 цагаас эхэлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

"Нарны цагариган хиртэлт Монголд 19.20 цагаас эхэлнэ"

"Нарны цагариган хиртэлт Монголд 19.20 цагаас эхэлнэ"

Нарны цагариган хиртэлт өнөөдөр (2021.06.10) 19.20 цагаас нар жаргах хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.


-Нарны хиртэлт хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?

-Монгол Улсын хувьд өнөөдөр цагариган хиртэлт ажиглагдана. Улаанбаатарын цагаар 19.20 минутаас эхэлж, нар жаргатал үргэлжилнэ. Нарны хиртэлтийн тухайд энэ жил хоёр удаа болохоор байгаа. Эхнийх нь өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд, дараагийнх нь 12 дугаар сарын 4-нд болно. Хоёр дахь удаагийн нар хиртэлтийн тухайд манай оронд ажиглагдахгүй. Өнөөдрийн хиртэлт бол цагариган хиртэлт юм. Нар, сар болон дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн хиртэлт нь нэг удаагийн нарны хиртэлтээр цувран ажиглагдах тохиолдол бий. Тухайлбал, нар огт харагдахгүй болж, од харагдах үзэгдлийг бүтэн хиртэлт гэнэ. Бүтэн хиртэлт нь тодорхой зурвас газруудад болж өнгөрдөг учраас ихэнх газарт харагддаггүй байгаа. Харин цагариган хиртэлт гэдэг нь нарны хүрээ сарны хүрээнээс илүү гарч харагдахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл сар дэлхийгээс холдсон үед тохиолдож байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Ингэж холдсоноор сарны хавтгайд нар жижиг болж харагдаж, нарыг бүтэн тойрч чадахгүй болдог.

Энэ удаагийн цагариган хиртэлт бүрэн Монгол Улсад харагдахгүй. Зөвхөн тодорхой хэмжээний талбайг нь хаасан хагас хиртэлтүүд буюу нийслэлд ойролцоогоор нарны 40 хувь хиртэнэ. Энэ нь хавирган сартай ижил хэмжээний нар харагдана гэсэн үг.

-Тэгвэл нарны бүтэн хиртэлт Монгол Улсад хамгийн сүүлд хэзээ болсон бэ?

-Нарны бүтэн хиртэлт хамгийн сүүлд 2008 онд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар болсон. Харин хагас хиртэлт бол жил бүр тодорхой хугацааны давтамжтай болж байгаа. Нарны хиртэлт нь хоёр минут, дээд тал нь зургаан минутын хугацаанд үргэлжилдэг. Сүүлд болсон нарны бүтэн хиртэлт нь, Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монголын газар нутгийг дайран Хятадын нутагт төгссөн. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдсан байдаг.

Бүтэн хиртэлт бол ховор үзэгдэл учраас бага болдог гэж ойлгож болно. Нарны хиртэлтийн хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Учир нь нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөнөөр тодорхойлж байгаа учраас тухайн цэгт хэдийд ч нар хиртэх үзэгдэл ажиглагдах боломжтой. Өнөөдрийн хувьд нарны хагас хиртэлт хамгийн удаан үргэлжлэх нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-06-10 49.0.142.169

Өнөөдөр ийм их үүлэрхэг бүрхэг тул бид харж чадахгүй нь дээ

Avatar

Зочин 2021-06-10 202.170.81.93

Юмны давхцал аа гэж..

Avatar

Сонирхогч 2021-06-10 202.9.46.2

Сар дэлхийг тойрохдоо дэлхийгээс холдож бас ойртсон зууван тойргоор хөдөлдөг. Ойртсон үед тэргэл сар дохиовол Том тэргэл сар, холдсон үед тэргэл сар дохиовол Жижиг тэргэл сар гарлаа гэдэг, тэгж харагддаг. Харин сар дэлххийгээс холдсон үед нар хиртвэл "жижиг"сар нарыг бүтэн халхалж чадахгүй болохоор нар (сарны хавтгайд) гэрэлт цагираг мэт харагдана

Avatar

Удган 2021-06-10 202.9.46.2

Хэхэ, хуучин нар алга болж шинэ нар гарна, энэ нь хуучин АН алга болж шинээр АН өндийж ирэхийг бэлэгдэж байна

Avatar

Зочин 2021-06-10 122.201.22.21

Үлгэрийн юм ярьдаг хүн бэ:))

Avatar

Зочин 2021-06-10 88.103.231.157

Цагариг, цагариг хиртэл гэдгийг зөв бияиж чадахгүй байж од гарагсын тухай яриад үхсэнээ хийнэ Батмөнх ах?

Avatar

Оноч 2021-06-10 66.181.161.60

За яахавдээ, яасан ч ууртай юм_.

Avatar

Зочин 2021-06-10 122.201.22.21

Бияиж гэж юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2021-06-10 64.119.22.3

Shine Euk maani muu er duudaj bna uu daa !

Avatar

иргэн 2021-06-10 192.82.74.237

Тэнэгт. Байгалийн үзэгдэл ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж