ОХУ холбооны ял эдлүүлэх албаны эмэгтэйчүүдээс гоо бүсгүй шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

ОХУ холбооны ял эдлүүлэх албаны эмэгтэйчүүдээс гоо бүсгүй шалгаруулна

ОХУ холбооны ял эдлүүлэх албаны эмэгтэйчүүдээс гоо бүсгүй шалгаруулна

ОХУ-ын холбооны ял эдлүүлэх алба жил бүр эмэгтэй ажилтнуудынхаа дунд зохион байгуулдаг “Miss penal system” гоо бүсгүйн тэмцээнийхээ шилдэг 12 оролцогчийг танилцууллаа.

Тэмцээнд 100 орчим бүсгүй оролцсон бөгөөд муж бүрээс нэг гоо бүсгүйг шалгаруулжээ. Ийнхүү тунаж үлдсэн 12 гоо бүсгүйд энэ сарын 7-11-ний хооронд санал хурааж, хамгийн өндөр санал авсан бүсгүйд ялагчийн титэм гардуулах аж.

Ийнхүү санал хурааж эхлэхэд одоогийн байдлаар Тувагийн гоо бүсгүй Диана Сат тэргүүлж яваа гэнэ.

Энэ мэтээр салбартаа гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулдаг Оросын төрийн алба зөвхөн холбооны ял эдлүүлэх албаар тогтохгүй гэнэ. Тухайлбал, 2019 онд Оросын үндэсний гвардын зохион байгуулсан гоо бүсгүйн тэмцээнд Свердловск мужийн цагдаагийн офицер Анна Храмцова тэргүүлж байжээ. Храмцова тэмцээнд түрүүлснийхээ дараа цахим ертөнцөд маш их алдартай болсон ч өөрийнх нь тайлбарласнаар ажлын бүсгүйчүүдийн атаархлаас болж удалгүй халагдсан гэдэг. Гэхдээ албаныхны мэдээлснээр Храмцова үндэсний гвардын байгууламж дотор хийсэн бичлэгээ цахим орчинд дэлгэж дүрэм зөрчсөнөөсөө болж халагдсан аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж