“Файзер” вакцин хүүхдэд 100 хувь дархлаа тогтоож байна"

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

COVID-19

 “Файзер” вакцин хүүхдэд 100 хувь дархлаа тогтоож байна"

 “Файзер” вакцин хүүхдэд 100 хувь дархлаа тогтоож байна"

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран хүүхдийн дархлаажуулалттай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр,

-Хүн амын дунд вакцинжуулах боломжтой зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинжуулах ажил эрчимжиж байгаа. Гэтэл вакцин хийлгээгүй хүн ам руу Covid-19 халдвар тархах эрсдэл нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж эхэлсэн. Мэдээж богино хугацаанд үйлдвэрлэгдсэн шинэ төрлийн вакцин учраас бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаас дэлхий нийтээр болгоомжилж байсан. Тиймээс АНУ, Израиль зэрэг улс орон вакцинд хамрагдсан насанд хүрэгчдийн үр дүнд тулгуурлан харьцуулж, хүүхдэдээ хийх талаар хэлэлцэж эхэлсэн. Хүүхдийн товлолт вакциныг дэлхий нийтээр л хийдэг. Харин Covid-19 өвчний вакцинд болгоомжлол маш их  байсан.

АНУ, ИЗРАИЛЬД ХҮҮХДИЙГ ФАЙЗЕРВАКЦИНД АЛБАН ЁСООР ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгууллага нийт 2000 орчим хүүхдэд судалгаа хийсэн 12-15 насны 1005 хүүхдэд "Файзер" вакцин хийж, 978 хүүхдэд вакцин хийхгүйгээр харьцуулан судалж, хэсэг хугацаанд ажиглахад вакцинд хамрагдсан хүүхдүүд халдвар огт аваагүй. Харин вакцин хийлгээгүй 978 хүүхдээс 16 хүүхэд нь өвдсөн. Тиймээс вакцины тухайд 12-16 насны хүүхдэд дархлааг тогтоож байгааг тогтоосон. Үүнд тулгуурлаж зарим улс оронд зөвлөмжийг боловсруулан сайн дурын үндсэн дээр хүүхдүүд вакцинд хамрагдаж эхэлж байна. Тухайлбал, Израиль, АНУ зэрэг оронд албан ёсоор хүүхдийг вакцинжуулах зөвлөмжийн хүрээнд дархлаажуулалт эхэллээ.

"Файзер" вакцины тухайд халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүдэд дархлаа тогтоох үр дүн 100 хувь байна гэж АНУ-ын эрдэмтэд тогтоосон. Энэ вакцины давуу тал нь вирусыг дамжих эрсдэлийг саармагжуулж, бууруулах өндөр чадвартайг судалгаагаар тогтоосон. Гаж нөлөөний хувьд маш цөөн тохиолдолд зүрхний өвчлөл үүсгэдэг гэж гарсан байгаа. Бусад шинж тэмдэгийн хувьд халуурах болон зарим нэг шинж тэмдэг илэрч байгааг судалгаагаар баталсан. Гэхдээ вакцины хувьд хүний генийн мэдээллийг өөрчилдөг гэдэг нь худал мэдээлэл. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж