АНУ 500 сая тун “Pfizer”-ийн вакцин худалдан авч, хандивлана | News.MN

АНУ 500 сая тун “Pfizer”-ийн вакцин худалдан авч, хандивлана

COVID-19

АНУ 500 сая тун “Pfizer”-ийн вакцин худалдан авч, хандивлана

АНУ 500 сая тун “Pfizer”-ийн вакцин худалдан авч, хандивлана

АНУ 500 сая тун “Pfizer” вакциныг дэлхийн улс орнуудад тусламж болгон хандивлахаар худалдаж авах болсныг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2021.06.09/ мэдээлжээ. Энэ долоо хоногт Их Британид “Их-7” гүрний уулзалт болох бөгөөд энэ уулзалтын үеэр Жо Байден уг шийдвэрээ танилцуулах аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ ашгийн бус үнээр “Pfizer” компаниас вакцин худалдан авч, эхний 200 сая тунг нь энэ онд, үлдсэн 300 сая тунг ирэх онд дэлхийн улс орнуудад хандивлахаар болсон байна.

АНУ-ын хувьд хүн амынхаа талаас дээш хувийг вакцинжуулаад байгаа. Үүний үр дүнд цар тахлын тархалт огцом буурсан билээ. Олон улсын зүгээс АНУ-ыг өөрийн улсын хүн амыг хангалттай вакцинжуулсан атлаа ядуу буурай улс орнуудад хуваалцалгүй аминч үзэл гаргалаа хэмээн шүүмжилж байв. Өрсөлдөгч гүрнүүд болох ОХУ, Хятад улсуудын хувьд ядуу буурай орнуудад өөрсдийн бүтээсэн вакцинаасаа хангалттай хандивлаж , дипломат харилцаагаа тэлсээр байгаа юм.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-10 202.126.89.26

Барууных болхоор л хамгын сайн найдвартай бусад газрынх хог гэдэг энэ бурангуй үзэл fizerаар хичнээн ч хүн аллаадаа, би лав энэ хогыг биедээ шахуулахгүй хүүхэддээ бүр ч үгүй

Avatar

хүннү 2021-06-10 202.179.24.208

Жо Байден Монголчуудад хамгийн түрүүн гараа сунгавал эзэн богд Чингис хаан дээд тэнгэрээс түүнийг ивээх болно.

Avatar

Зочин 2021-06-10 202.131.245.243

Ардчиллын баян бүрд Монбабве-гийн өрөнд баригдсан гуйлгачингуудад өгөхгүй гэж байна билээ. Сүнээбарам хятад вакцинаар 100% хангагдчихсан учраас.

Avatar

Зочин 2021-06-10 66.181.182.153

,,,,,, ИХ ГҮРЭН ГЭДЭГ ЭНЭ ШҮҮДЭЭ,,,,,,АМЕРИК УЛСЫГ БУРХАД ИВЭЭГ,,,

Avatar

Зочин 2021-06-10 202.179.24.208

Манайд 3-хан сая тунг хандивлах юм бол бурхан байтугай л ивээнэ.

Avatar

Зочин 2021-06-10 202.131.245.243

Ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан гуйлгачингуудад өгөхгүй гэж байна билээ. Сүнээбарам хятад вакцинаар 100% хангагдчихсан учраас.

Avatar

Зочин 2021-06-10 192.82.71.42

Үнэгүй юм шаачих гээд л бүр нүднүүд гялалзаад, цогтой эх оронч, овсгооч, дэлхийн тэргүүний гуйлгачин ард түмэн болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж