Т.Доржханд: Бид улс төрд ахиц дэвшил авчирсан

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Т.Доржханд: Бид улс төрд ахиц дэвшил авчирсан

Т.Доржханд: Бид улс төрд ахиц дэвшил авчирсан

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан өнөөдөр /2021.06.10/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, ХҮН-ын Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.1 хувийн санал авлаа. Харин түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 68 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдын зургаан хувийн санал авлаа.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.ДОРЖХАНД: 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох сонгууль түүхэндээ анх удаа болж, төрийн тэргүүнээ амжилттай сонголоо гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиудаас маш ялгаатай боллоо. Маш зардал багатай сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөн. ХҮН-аас Д.Энхбат өрсөлдлөө. Харамсалтай нь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хүрэлцэн ирэх боломжгүй байна. Бидэнд саналаа өгсөн 250 мянган сонгогч нартаа талархлаа илэрхийлье. Өнгөрөгч 2020 оны сонгуульд орон даяар оролцож байхад ХҮН-д 209 мянган хүн саналаа өгч байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган хүн саналаа өгсөн. Энэ бол биднийг дэмжигчдийн тоо өссөөр байна.

Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх болно.Бодлого, улс төрийн үнэт зүйлээр өрсөлдөж чадна гэдэг итгэл үнэмшлийг авч чадлаа. Ялангуяа гадаад дахь иргэд сонгуульд идэвхтэй оролцлоо. Гадаад дахь иргэдийн 75.4 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Гадаад дахь иргэд хандиваар цугласан. Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор сонгуульд оролцож болно гэдгийг харууллаа.  Бид ялагдсан биш Монголын улс төрд ахиц түвшнийг оруулж чадсан.

Нөгөөтэйгүүр, олон шалтгааны улмаас мэтгэлцээн болоогүй. Гэхдээ манай эвслээс нэр дэвшигч Д.Энхбат АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нарын хооронд тодорхой түвшинд мэтгэлцээн болсон. Аливаа сонгуульд үзэл санааны бодлогын мэтгэлцээн байх учиртай. Сонгогдсон нэр дэвшигч нь хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бодлогын мэтгэлцээн зайлшгүй хийх ёстой. Бусад улс орнуудад дор хаяж гурван удаа мэтгэлцээн болдог. Гэтэл манайд нэг ч удаа мэтгэлцээн болохгүй байна гэдэг нь маш том алдаа. Үүнд цаашид ХҮН анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлэв.

"НЭГ НАМЫН НОЁРХЛЫН ЭСРЭГ СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ АЖИЛЛАНА"

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль үр дүн нь тодорхой, нам гүм сонгууль болсон гэж сонгогчдын зарим нь шүүмжилж буй. Энэ талаар ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Монголчууд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анх удаа зургаан жилээр сонгогдох  Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиас маш ялгаатай болсон гэж бид дүгнэж байна. Ямар нэгэн байдлаар бие биенээ харлуулж  гүтгэсэн сонгууль болоогүй. Хоёрдугаарт маш их зардал багатай сонгууль боллоо”  гэсэн юм.

Мөн ХҮН-аас эрх баригч намын эсрэг сөрөг хүчин болж ажиллана гэдгээ илэрхийлэв. Шаардлагатай тохиолдолд  Ардчилсан нам болон бусад намтай тодорхой зүйл дээр хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар тус намын УЗ-ийн дарга Т.Доржханд хэлсэн үгэндээ  “Нэг намын тогтолцоотой 1990 он руу ухарсан гэж харж байна. Иймд намын хүчний харьцааг тэнцвэржүүлэх нь улс төрийн намуудын үүрэг болов уу. ХҮН бол хүчээ хуримтлуулж иргэдийн төлөөлөл болж ажиллана. УИХ-д бид ганц суудалтай нь үнэн ч бодлогын түвшинд парламент, Засгийн газарт байр сууриа илэрхийлэх болно. Ардчиллынхаа талд зогсоно. Тэнцвэртэй орчныг бүрдүүлэхэд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Шаардлагатай бол  Ардчилсан нам болон бусад намтай тодорхой зүйлүүд дээр хамтарна. Бидний хувьд ажил дөнгөж эхэлж байна. Эрх барьж буй намыг зөв зүйлд нь дэмжиж, буруудвал хатуу шүүмжилнэ” хэмээн онцолсон.

Тэрбээр Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтад залуус идэвхгүй оролцсон нь цахим орчныг ашиглаж чадаагүйтэй холбоотой хэмээн шүүмжлэв. Энэ тухай ярихдаа “ Монголд хүн бүр ухаалаг утас ашигладаг. Интернет хэрэглээгээрээ бид дэлхийд дээгүүрт жагсдаг. Гэтэл бид цаг үеэ мэдрээгүй, хөгжил дэвшлээс хоцорсон сонгууль боллоо гэж дүгнэж байна. Залуусын дийлэнх нь сонгуульдаа оролцож чадсангүй. Оюутнууд бүртгэлтэй хаяг, гэртээ очиж сонгуулиа өгч чадсангүй. Гадаад дахь маш олон монгол саналаа өгч чадсангүй. Учир нь санал авах байр нь зөвхөн Элчин сайдын яам. Саналаа өгөхийн тулд нэг хүний 1500 ам.долларын зардал ч гарч байна. Ийм байдлаар яаж иргэдийнхээ саналыг авч чадах юм. Цаашид цахим үндэстэн болохоор зорьж байгаа бол гар утсан дээр сонгуулиа зохион байгуулдаг болъё” гэлээ.

ХҮН-аас мөнгөгүйгээр сонгууль зохион байгуулах боломжтой гэдгийг тодотгосон юм. Энэ талаар тус намын УЗ-ын дарга Т.Доржханд “Манай эвслээс энэ сонгуульд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бүх санхүүжилт хандиваар боссон. Мөнгөгүйгээр сонгууль хийж болдгийг бид харууллаа. Энэ хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд маань гаргасан. Магадгүй бидэнд илүү их мөнгө боссон бол ялалт байгуулах боломжтой байсан байх. Гэхдээ өөрсдийнхөө хэмжээнд маш их мөнгө босгож чадлаа. Та нартаа баярлалаа” гэсэн юм.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ХҮН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, June 9, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж