ЭМЯ: 10 хүн нас барж, 1460 хүнээс халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 10 хүн нас барж, 1460 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.10) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, June 9, 2021

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 70482 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүн нас баржээ. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.

334 ХҮН ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛИЙН УЛМААС НАС БАРЖЭЭ

Сүүлийн 24 цагт 10 хүн нас барснаар 334 хүн халдвараас болж нас барлаа. Иймд гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байна. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.

Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж  амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, өөрөө хандаж байх хэрэгтэй боллоо. Учир нь өрхийн эмч нар  маш их ачаалалтай ажиллаж байна. Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулалтын цэгүүд ажиллана. Иймд иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг хүсч байна. Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдах шаардлагтай.

Covid-19-ийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээллээс харвал бизийн байдал:

  • Хөнгөн 4658
  • Хүндэвтэр 1942
  • Хүнд 560
  • Маш хүнд 132 хүн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж