"Шинэ нисэх онгоцны буудлыг долдугаар сарын 4-нд нээнэ"

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

"Шинэ нисэх онгоцны буудлыг долдугаар сарын 4-нд нээнэ"

"Шинэ нисэх онгоцны буудлыг долдугаар сарын 4-нд нээнэ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр/2021.06.10/ Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Үндэсний их баяр наадмаар жуулчид Монголыг зорин ирэх боломжийг хангаж өгье гэж байгаа. Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хүлээн авна. Шаардлагатай бол Монголд ирээд вакцинд хамрагдаад, тусгаарлагдах боломжийг олгоё. Долдугаар сарын 4-нөөс шинэ нисэх онгоцны буудал нээнэ гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал цэгцрэх байх. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой, нислэгийн үйл ажиллагааг тогтворжуулахтай холбоотой асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулах хэрэгтэй. Долдугаар сарын 4-нөөс эхлэн олон жил яригдсан нисэх онгоцныхоо буудлыг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай боллоо.

Шаардлагатай бол Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энд Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн таталцлын бүс бий болох ёстой. Ажлын байр, логистик тээврийн төвүүд энд байрлах нь зүйтэй. Богдхан төмөр замын төслийг долдугаар сарын 4-нөөс наадмын өмнө эхлүүлэх хэрэгтэй. Маршрут нь хувийн хэвшлийнхэн дээр тулгуурлана. Улаанбаатар хотын худалдааны төвүүд наашаа гарах эдийн засгийн суурь хөшүүргийн хувийн хэвшлийнхтэй хамтарч хийх нь чухал. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд Улаанбаатар хоттой адилхан хэмжээний бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын төв урсгалаар орохгүйгээр Хөшигийн хөндийгөөс татдаг болох хэрэгтэй. Улаанбаатар хотоос нүүе гэсэн зах, логистикийн төвүүдэд энд хамгийн сайн байрлал, давуу эрхийг олгоё. Логистикийн тээврийн төвүүдтэй огтлолцох, Улаанбаатар хотыг тойрсон их тойруу хурдны замын зураг Хөшигийн хөндийгөөр эхлээд дайрах асуудлыг гаргах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот руу заавал орохгүйгээр зүүн, баруун талаас нь орж ирэх, нийслэлийг тойрох, Майдар хотын бүтээн байгуулалтыг дайрч өнгөрөх асуудлыг яаралтай шийдвэрлэ. Нэг жилийн дотор зөвхөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал бус эдийн засгийн Монгол Улсын томоохон чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг гаргаад эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ийм үүрэг даалгаврыг би өгье гэж бодлоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж