Масэ Шүичи: Би багтаа ялагчийн сэтгэхүйг суулгамаар байна | News.MN

Масэ Шүичи: Би багтаа ялагчийн сэтгэхүйг суулгамаар байна

Масэ Шүичи: Би багтаа ялагчийн сэтгэхүйг суулгамаар байна

Масэ Шүичи: Би багтаа ялагчийн сэтгэхүйг суулгамаар байна

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох урьдчилсан шатны тоглолтуудаа дуусгасан Монголын шигшээ багийг Азийн хөлбөмбөгийн холбоо онцолжээ. Өдгөө дэлхийн чансааны 192-д жагсч буй Монголын шигшээ дэлхийн чансааны 99-д эрэмбэлэгдэж буй Киргизстаны шигшээг 1-0 гэсэн харьцаатай буулган авсан.

Тоглолтын цорын ганц гоолыг О.Мижиддорж нэгдүгээр үеийн төгсгөлд оруулж, Япон дасгалжуулагч Масэ Шүичигийн удирдлага дор Монголын шигшээ анхны тоглолтоо хийж, анхны ялалтаа байгуулсан юм. Мөн О.Мижиддорж Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх 100 дахь гоолыг оруулсан аж.

Масэ Шүичи Тhe-AFC.com сайтад өгсөн ярилцлагадаа “Би Монгол-Японы тоглолтыг цэнгэлдэхэд суугаад үзэж байсан. Тэр үед би тоглолтын эхнээс эцсийн шүгэл дуугарах хүртэл тэмцэж байгаа багийг харсан. Гэхдээ тэд бөмбөг эзэмших тал дээрээ алдаа гаргаж, тактикийн мэдлэггүйн улмаас хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байсан. Би шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоны дараа бэлтгэл дээр эсрэг багаа хэрхэн шахах болон багийн тактикийн зүйлсийн талаар тайлбарласан. Баг тамирчдадаа хандан тэдэнд хамгаалалтаа хурдан сайжруулах ур чадвар бий гэдгийг нь хэлсэн. Киргизстантай тоглохын урд өдөр бид уулзалт зохион байгуулж, бид тэдний эсрэг оноо алдахгүй, гоолаа хамгаалах ёстой’ гэдгийг дахин дахин хэлж байлаа. Би багаасаа хүссэн хамгаалалт, довтолгоо, шилжилтийг харсан” хэмээжээ.

Монголын шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ийг зорих аяллаа 2019 оны есдүгээр сард Мьянмарыг нутагтаа хожин эхлүүлж байлаа. Гэвч тэр тоглолтоос хойш зургаан дараалан ялагдаж, тэдний Катарыг зорих мөрөөдөл талаар болсон ч хэсгийн сүүлийн тоглолтдоо Киргизстаныг хожлоо.

Covid-19 болон Монгол дахь цаг агаарын нөхцөл байдлаас болоод Монголын шигшээ баг төдийлөн сайн формтой байж чадаагүй. Энэ талаар Масэ “Цар тахлын улмаас Монголын хөлбөмбөгийн лигүүдийн шинэ улирал эхлээгүй. Үүний хажуугаар цас орж, нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Осакад 29 хэм дулаан байсан нь тамирчдад маань 90 минутын турш гүйж, тэмцэх боломжийг олголоо. Сүүлийн хоёр долоо хоногийн бэлтгэл, тэр дундаа хамгаалалтын бэлтгэл хийсний дараа бид ийм хүчирхэг багийг ялж, тоглогчид, арын албаныхан маань тоглолтын дараа баяраа тэмдэглэж байгааг хараад би маш их баяртай байна. Монголын ард түмэн гэртээ тоглолтоо үзэж, түүхэн тоглолтоо таалан соёрхсон нь лавтай. Мөн Монголын шигшээ багийн түүхэн дэх 100 дахь гоол орсон гэж сонссон. Тиймээс баяртай байна” хэмээн ярьжээ.

"Катар-2022" ДАШТ-ийг зорих мөрөөдөл нь талаар болсон ч монголчуудын хувьд 2023 оны Хятадад зохион байгуулах Азийн аваргад оролцох боломж бий. Масэ “Ойрын тэмцээн уралдааныхаа хажуугаар ирээдүйнхээ талаар бодох нь чухал гэж би үзэж байна. Монголын Премьер лигийн тоглолтуудыг үзэж, тамирчдынхаа ур чадварыг хэрхэн ашиглахаа олж мэдмээр байна. Бид одоо дэлхийд 192-д эрэмбэлэгдэж байна. Нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч, чансаа ойролцоо багуудаа хожихын тулд бүхнийг хийнэ. Би багтаа ялагчийн сэтгэхүйг суулгамаар байна. Ингэж байж л бид өрсөлдөгчөө ялж, Монголын ард түмэнд баяр баяслыг бэлэглэнэ” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-10 43.242.243.17

Монголдоо 2*1 ээр хожигдсон бас ч муугүй үзсэн.Цаашдаа хөлбөмбөг бол сэтгэлзүй бас самба гэдгийг ойлго.

Avatar

Зочин 2021-06-10 43.242.243.186

Ялагчийн сэтгэуй, яг зев, ямар ч тохиолдолд ялна л гэж уздэг байх хэрэгтэй, аймхай унжгар байх хэрэггуй

Avatar

Зочин 2021-06-10 98.42.137.30

Шинэ дасгалжуулагчийн ажлын гараа амжилттай л эхэлж. Болно доо. Амжилт хүсье.Монголын шигшээ баг 100 дахь гоолоо хийж. Анхны гоолоос авахуулаад статистик түүхийг уншигчиддаа танилцуулсан нийтлэл бичвэл Мөнгөнтамирт баярлана.

Avatar

уугуул 2021-06-10 64.119.17.121

манай залуучуудын хурд ,бэлтгэл сайн байна лээ.Шууд л ДАШТ-нд орохгүй шүү дэ.Хийх юм их байна боломж ч урд бна шүү…амжилт хүсье..

Avatar

Зочин 2021-06-10 202.126.89.7

3 дамжуулалт алдахгүй өгөөд сургачмаар бна.Бөмбөг аваад урагшаа цөлдөг үе биднийг хүүхэд байхад өнгөрсөн.

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2021-06-10 202.9.46.205

Дасгалжуулагчийн хэлдгээр чансаа ойролцоо багуудын эсрэг бол сайн үзээд байж болноо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж