Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв | News.MN

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгосын Гванжу хотод өчигдөр /2021.06.09/ буулгахаар бэлдэж байсан таван давхар хуучин барилга гэнэт нурж, есөн хүн дарагдаж амиа алдсан байна. Мөн найман хүн гэмтэж бэртжээ.

Тухайн барилгын ойролцоо зогсоолд зогсч байсан автобус дарагдсан бөгөөд автобусад 17 зорчигч явж байжээ.

Уг барилгаас ажилчдыг гаргаж, ойролцоох явган хүний замыг хаагаад байсан гэнэ. Одоогоор мэргэжилтнүүд барилга гэнэт нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Үүнээс өмнө 1995 оны зургадугаар сард Сөүл хотын Сампун Их дэлгүүрийн барилга нурж, 500 гаруй хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: BBC, Arirang News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-06-10 122.201.24.13

ХУУЧИН БАРИЛГА БОЛ ХУУЧИН БАРИЛГА. ХУУЧИН БАРИЛГА НУРААЛГАХГҮЙ СОЛИОРООД БАЙДАГ МАНАЙ ҮХЭРНҮҮД БАС АНХААРАЛДАА АВНА УУ

Avatar

Зочин 2021-06-10 1.231.177.4

барилга барихыг орос европоос сурах хэрэгтэй. тэнд хэдэн зуун жил болсон эртний хотуудад одоо болтол хүмүүс амьдраал байна. хамгийн гоё хамгийн тансаг барилгууд байдаг

Avatar

ҮНЭН 2021-06-10 122.201.24.13

ХУУЧИН БАРИЛГАНДАА ДАРАГДАЖ ҮХМЭР

Avatar

Зочин 2021-06-10 1.231.177.4

солонгосын барилгын чанар муу. араг ясыг нь тааруу материалаар хийдэг байх дээр нь их тухгүй хэт жижиг өрөөнүүдтэй.

Avatar

Зочин 2021-06-10 1.231.177.4

солонгост цэцэрлэг нурж азаар шөнө байсан болохоор хүн үхээгүй

Avatar

Зочин 2021-06-10 1.231.177.4

солонгост дахиад 1 барилга нурчихлаа зочид буудал нурсан . гэхдээ хүн үхээгүй

Avatar

Зочин 2021-06-10 103.9.90.100

зам дагуу барилга барих ийм аюултай

Avatar

medhed iluudehgui 2021-06-10 117.111.11.136

buruu orchuulj medee tavidagaa bolimoor yma ! gazar cholooloh gej barilga nuraaj bgaad ajiliin hariutslaga aldaanaas bolj nursan ym zov medeelel oruulj bgaachee chadvarlag orchuulagchtai bolmoor ym.

Avatar

Зочин 2021-06-10 202.55.188.41

Манай хуучины угсармалуудыг 90 ээд онд дотор даацын хана их нурааж өөрчилсөн дөө…одоо улсаас бүх хуучины барилгад шалгалт хийж хуучин ханыг нь нөхөж хүчитгэхгүй бол бараг өөрсдөө нурах магадлал их байгаа шүү…угсармалын хана болгон даацын үүрэгтэй байдгийг иргэдэд ойлгуулах сургалт явуулахгүй бол хөдөөнийхэн хуучин байр их авдаг болчихсон мэр сэр хана нураалгана энэ тэр гээд асуугаад явж байдаг шүү….энэ бол тоглоом биш шүү.

Avatar

Зочин 2021-06-10 1.231.177.4

орчин үеийн барилгууд харин ч илүү муу байгаа. дөнгөж ашиглалтанд оронгуут шал нь доошоо цөмөрч унаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж