Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгосын Гванжу хотод өчигдөр /2021.06.09/ буулгахаар бэлдэж байсан таван давхар хуучин барилга гэнэт нурж, есөн хүн дарагдаж амиа алдсан байна. Мөн найман хүн гэмтэж бэртжээ.

Тухайн барилгын ойролцоо зогсоолд зогсч байсан автобус дарагдсан бөгөөд автобусад 17 зорчигч явж байжээ.

Уг барилгаас ажилчдыг гаргаж, ойролцоох явган хүний замыг хаагаад байсан гэнэ. Одоогоор мэргэжилтнүүд барилга гэнэт нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Үүнээс өмнө 1995 оны зургадугаар сард Сөүл хотын Сампун Их дэлгүүрийн барилга нурж, 500 гаруй хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: BBC, Arirang News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж