Covid-19-ийг нийслэлээс Дархан-Уулд зөөвөрлөх тохиолдол өсч байна

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Covid-19-ийг нийслэлээс Дархан-Уулд зөөвөрлөх тохиолдол өсч байна

Covid-19-ийг нийслэлээс Дархан-Уулд  зөөвөрлөх тохиолдол өсч байна

Covid-19 халдварын тархалт нийслэлд төдийгүй орон нутагт нэмэгдэж буйтай холбоотой ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, халдвар судлаач Д.Бадрал, эрсдэлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Б.Ундрах нар Дархан-Уул өчигдөр /2021.6.09/ аймагт ажиллажээ. Энэ үеэр нийслэл хотоос Дархан-Уул аймагт ирж буй иргэдээс Covid-19 халдвар илэрч байгааг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлсэн юм.

Тухайлбал, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, газар дээрх нөхцөл байдалтай танилцаж шуурхай удирдлага хариу арга хэмжээний тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, тандалт, хариу арга хэмжээний талаар талууд санал солилцжээ.

ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:

-Дархан-Уул аймгийн хувьд халдварт өвчний онцгой байдлын үеийн шуурхай, хариу арга хэмжээний баг зохион байгуулалт сайн, цар тахлын үеийн эрүүл мэндийн салбар, мэргэжлийн байгууллагын манлайллыг үлгэр жишээ тод товруун харуулж байна. Мөн ойрын хавьтлын гэрийн хяналтыг өрхийн эмнэлэг, багийн нийгмийн ажилтан болон иргэдийнхээ тусламжтай олон салбар байгууллага оролцож өвөрмөцөөр шийдэж ажиллаж байгаа нь сайн туршлага болж байгаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭНГЭЛ:

-Улаанбаатараас зорчин ирж буй хүмүүсээс халдвар зөөвөрлөгдөх тохиолдол нэмэгдэж байна. Мөн халдварын багагүй хувийг хүүхдүүд эзэлж байгааг хэлээд орон нутаг руу зорчих хүсэлтэй хүүхдүүдийг PCR шинжилгээнд хамруулах саналтай байгаа. Эрүүл мэндийн газар тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу өдөр тутам шуурхай хуралдаж өөрсдийн ажлыг 24 цагаар үнэлж дүгнэн хэлэлцэж дараагийн алхамуудаа шийдвэрлэж ажилладаг. Харин аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хувьд хүний нөөцийн асуудал төдийгүй мэргэжил арга зүйн чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна.

Аймгийн эрүүл мэндийн газраас Covid-19 халдварын талаарх хүн амын мэдлэг ойлголтыг сайжруулах, нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж иргэддээ тасралтгүй байдлаар мэдээлэл хүргэхээр Эрсдэлийн мэдээлэл харилцааны багийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулан тохиолдлын удирдлагын бүтэцдээ оруулан ажиллаж байгаа аж. Иргэдээ сонсдог, олон нийтийн хүсэл хэрэгцээнд тулгуурлан шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг хичээдэг талаараа мэргэжлийн байгууллагын удирдлагууд мөн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж