Жүдо ДАШТ: Клариссе Агбеньену тав дахь удаагаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Клариссе Агбеньену тав дахь удаагаа түрүүлэв

Жүдо ДАШТ: Клариссе Агбеньену тав дахь удаагаа түрүүлэв

Жүдо бөхийн ДАШТ Унгар улсын нийслэл Будапешт хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -90 кг, эмэгтэй -70 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд Монгол Улсаас Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдах болно.

  • Эрэгтэй -90 кг

А хэсэгт багтсан А.Алтанбагана эхний тойрогтоо Сербийн Боско Бореновичтой учраа таарчээ.

  • Эмэгтэй -70 кг

Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Синёонтой учраа таарчээ.

Өчигдөр эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, Монголоос Саид Моллаей, Б.Ганхайч нар зодоглосон. Саид Моллаей хэсгийн аваргын төлөө Узбекистаны Шарофиддин Болтабоевтой барилдаж, харамсалтайгаар ялагдал хүлээн дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаандаа Саид Моллаей Японы Сотаро Фүживаратай учраа таарч, мөн ялагдал хүлээн шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Б.Ганхайч гуравдугаар тойрогт Унгарыг Софи Озбаст ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

Унгарын ДАШТ-ий -81 кг-ын медальтнууд

  • Алтан медаль – Маттиас Кассе (Бельги)
  • Мөнгөн медаль – Тато Григалашвили (Гүрж)
  • Хүрэл медаль – Франк дэ Вит (Нидерланд)
  • Хүрэл медаль – Анри Эгүтидзе (Португал)

Маттиас Кассе 2019 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан бол ийнхүү 2021 оны ДАШТ-ээс алтан медаль хүртлээ.

Эмэгтэй -63 кг-ын медальтнууд

  • Алтан медаль – Клариссе Агбеньену (Франц)
  • Мөнгөн медаль – Андрей Лески (Словени)
  • Хүрэл медаль – Санне Вермир (Нидерланд)
  • Хүрэл медаль – Аня Обрадович (Серби)

Клариссе Агбеньену тав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрбээр 2014, 2017, 2018, 2019, 2021 онуудад түрүүлж, 2013, 2015 онуудад мөнгөн медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж