"Наадмын концертод 600 сая төгрөг төсөвлөдөг"

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

"Наадмын концертод 600 сая төгрөг төсөвлөдөг"

"Наадмын концертод 600 сая төгрөг төсөвлөдөг"

Энэ жил цар тахалтай хэдий ч Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ. Өмнө нь Үндэсний баяр наадмын концертыг гурван найруулагч хамтран найруулахаар болсон тухай мэдээлсэн билээ. Тодруулбал, наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ерөнхий продюсераар Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар ажиллаж байгааа юм.

Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулдаг.

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын хамтран ажиллахаар болсон. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмын тоглолтод онцгой ач холбогдол өгч буй гэдгийг уран бүтээлчид хэлж байв.

Наадмын бэлтгэл ажлын талаар Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзулаас тодрууллаа. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бэлтгэл эхэлчихсэн байгаа. Наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ерөнхий продюсераар Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар ажиллаж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой учраас нэлээд ач холбогдол өгч, сайн ажиллахыг хичээж байна.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг 2.5 тэрбум төгрөгөөр хийж байгаа гэх ташаа мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл худлаа. Энэ мөнгөн дүн нь нийт улсын хэмжээнд хурдан морь, сур, үндэсний бөх гээд бүх зардал. Наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертод нийт 3000 уран бүтээлч оролцдог. Жил бүр 600 сая төгрөг батлагддаг. Энэ зардалд уран бүтээлчийн хоол унд, хувцас хунар гэх мэт бүх зүйлс багтдаг" гэв.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан.

"Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв. Найруулагчдын зүгээс дор бүрнээ наадмын бэлтгэл ажилтай завгүй яваа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж