Анх удаа 10 ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлж, дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

Анх удаа 10 ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлж, дээд амжилт тогтоолоо

Анх удаа 10 ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлж, дээд амжилт тогтоолоо

Өмнөд Африкт аж төрдөг 37 настай Госиаме Тамара Ситхол 10 ихэр хүүхэд төрүүлж, дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлсэн дээд амжилтыг эвджээ. Энэ талаар нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.

Госиамегийн нөхөр Тебохо Цотеци “Эхнэр минь долоон хүү, гурван охин төрүүллээ. Би маш их аз жаргалтай байна. Сэтгэл хөдлөөд их зүйл ярьж чадахгүй нь ээ” хэмээн нутгийн хэвлэл мэдээллийн Преториа агентлагт ярьжээ. Тэрбээр анх эхнэрээ эмчийн хяналтанд оруулж, удаа дараа ЭХО-д харуулж байхад хэвлийд нийт найман ураг бойжиж байна хэмээн тогтоож байсан ч ийнхүү 10 ихэр төрсөнд маш ихээр гайхжээ.

Өмнөд Африкийн эрх баригчдын зарим нь 10 ихэр хүүхэд төрснийг үнэн хэмээн баталж байгаа бол зарим нь хүүхдүүдийг хэн ч хараагүй байгааг мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн Геннисийн дээд амжилт бүртгэдэг ажилтнууд дээрх үйл явдал үнэн эсэхийг нягтлан шалгаж эхэлсэн аж.

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд амжилттай төрүүлсэн дээд амжилтыг 2009 онд найман ихэр хүүхдийн ээж болсон америк бүсгүй эзэмшдэг аж. Гэхдээ өнгөрсөн сард Мали улсын иргэн 25 настай Халима Циссе есөн ихэр хүүхэд төрүүлснээр тэр амжилтыг эвдсэн ч хараахан Геннисийн номонд бүртгэгдээгүй байгаа аж. Халимагийн есөн ихэр өдгөө Морокко улсын эмнэлэгт эрүүл, эсэн мэнд торниж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Марокко улсад есөн ихэр хүүхэд мэндэлжээ

Марокко улсад есөн ихэр хүүхэд мэндэлжээ

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм олон ихэр хүүхэд тээх нь ихэвчлэн амжилтгүй болж, харамсалтай үйл явдлаар өндөрлөдөг аж. Түүнчлэн хүн гурваас дээш тооны ихэр тээх нь нэн ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ тусгай эмчилгээний үр дүнд боломжтой болдог гэнэ. Гэхдээ Госиамегийн хувьд энэ төрлийн ямар ч эмчилгээ хийлгэж байгаагүй гэнэ.

Госиаме өмнө нь хоёр ихэр хүүхэд төрүүлж байсан нь өдгөө зургаан настай аж. Тэрбээр энэ долоо хоногт/2021.6.7/ 29 долоо хоногтойдоо кесарево хагалгаа хийлгэн 10 ихэр хүүхдээ төрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар эх, хүүхдүүдийн бие сайн байгаа талаар эмч нар мэдээлжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор есөн ихэр хүүхэд төрөх нь 55 саяд нэг тохиолдох ховор тохиолдол юм. Халима, Госиаме хоёроос өмнө есөн ихэр хүүхэд төрсөн тохиолдол түүхэндээ хоёрхон удаа л 1970 онд Австралид, 1999 онд Малайзад бүртгэгдэж байсан ч хүүхдүүд цөөхөн хоногийн дотор харамсалтайгаар эндэж байжээ. Харин 10 ихэр төрж байсан тохиолдол өмнө нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй гэнэ.

Эх сурвалж BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж