Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны санал хураалт албан ёсоор өндөрлөж, урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Үүнтэй холбогдуулан эрх баригч намаас мэдээлэл хийлээ.
Нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өндөрлөж байна. Сонгуульд оролцох иргэдийн 60 орчим хувь нь оролцсон байна. МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үүнийг би асар их хариуцлага гэж харж байна. Эхлүүлсэн ажлаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын төр засгийн тогтвортой байдлыг хадгалаасай гэж хүссэн иргэд надад саналаа өгсөн байх. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулна. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний эв нэгдлийн төлөө хүчин зүтгэх болно. Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ удаагийн сонгууль шударга, нээлттэй, зардал багатай сонгууль боллоо.
🔴 ШУУД | МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл хийлээ#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Wednesday, June 9, 2021