“Covid-19-ийн шинжилгээг энэ сарын 15-наас төлбөртэй авна” | News.MN

“Covid-19-ийн шинжилгээг энэ сарын 15-наас төлбөртэй авна”

COVID-19

“Covid-19-ийн шинжилгээг энэ сарын 15-наас төлбөртэй авна”

“Covid-19-ийн шинжилгээг энэ сарын 15-наас төлбөртэй авна”

Дотоодод бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт тасралтгүй нэмэгдсээр байна. Сүүлийн үед батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илрэх нь нэмэгдэж буйг албаныхан мэдээлсэн. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр иргэдийн зүгээс Covid-19-ийн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой санал гомдлыг ихээр илэрхийлэх болсон. Тэгвэл өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаагаас тодрууллаа.


-Нийслэлийн хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 давах боллоо. Нэгэнтээ халдварыг хумьж чадахгүй, хэн хаанаас халдвар авах эрсдэлтэй тул гэрийн эмчилгээгээ нийтэд зарлах хэрэгтэй биш үү?

-Дүүрэг бүрийн тандалтын баг батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг дүгнэсний үндсэн дээр гэрээр аль эсвэл эмнэлэгт эмчлэх үү гэдгийг шийддэг. Халдварын эсрэг эмчилгээг олон нийтэд нарийн зарлаж болохгүй байх. Учир нь тухайн хүнд уг эмчилгээ таарах, таарахгүйгээс эхлүүлээд биеийн байдлын хүнд, хөнгөнөөс шалтгаалан эмч өөрийн биеэр үзэж байж тохирох эмчилгээг нь хэлж өгөх боломжтой. Дархлаа дэмжих эм, витаминыг зөвлөж болно. Харин вирусийн эсрэг эмчилгээг шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээтэй хавсарч хийж байгаа учраас олон нийтэд нарийн зарлах боломжгүй.

-Өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг нь тоохгүй, утсаа авахгүй, ирж үзэхгүй байна шүү дээ. Мэдээж, ачаалал ихтэй байгааг ойлгож байна. Гэхдээ эмчилгээг нь зарлахгүйгээс болоод хүндрээд цаашдаа гэртээ нас барах тохиолдлууд нэмэгдвэл яах вэ. Хэн хариуцах вэ?

-Дүүрэг бүрт ачаалал их байгаа. Зарим дүүргийн тандалтын баг ачааллаасаа шалтгаалан өдөртөө багтаж өвчтөнүүдийг үзэж амжихгүй байна.  Иргэдийн зүгээс шинжилгээний хариу эерэг гарсан байхад ирж үзэхгүй байна гэсэн гомдол гаргаж байгаа Үүнийг судалж үзэхэд, зарим иргэд маань хувийн лабораториудад шинжилгээ өгөх болсон.

Хувийн эмнэлгүүд эерэг гарсан шинжилгээний хариуг пос машинаар уншуулж нэгдсэн системд оруулаагүйгээс иргэний мэдээлэл орж ирэхгүй, удаашрах тохиолдол гарч байгаа юм. Иймээс шинжилгээ авч буй хувийн эмнэлгийн лабораториудад тодорхой шаардлага, мэдээллийг хүргүүлж байгаа. Түүнчлэн эмнэлгийн байгууллагын хүн хүчний хүрэлцээ дутах нь ч байна.

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст эмийн багц хүрэлцэхгүй, дууссан гэж өрхийн эмнэлгүүд хэлж байгаа гэх. Эмийн багцыг хүртээмжтэй олгох тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?  

-Халдварын эхний үед эмийн багцыг гэрээр эмчлүүлж буй иргэдэд өгдөг байсан. Харин одоогоор эмийн багцыг бус шаардлагатай эмүүдийг өгч байна.  Зарим өрхийн эмнэлгүүд маань өөрсдийн санаачилгаар эмийн багц бэлдэж өгч буй тохиолдол байгаа. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс вирусийн эсрэг эмээр хангаж байгаа. Тавдугаар сарын 20-ноос зургадугаар сар хүртэлх хугацаанд 100 мянган таблетк вирусийн эсрэг эмийг дүүргүүд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан. Түүнчлэн Монгол эмийн багцыг цуг тарааж байгаа. ЭМЯ-ны зүгээс вирусийн эсрэг эмийг боломжоороо хангаж ажиллаж байна.

-Нийслэлд зургаан цэгт Covid-19 илрүүлэх шинжилгээг авч байгаа. Гэхдээ иргэдийн зүгээс шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байна. Цаашид шинжилгээг төлбөртэй болгоод ч болтугай авах цэгүүдийн тоог нь нэмж болохгүй юу?

-Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй.

-Эмнэлгээс эмчлүүлж гарсан ч дахин зовиур, шаналгаа ажиглагдвал хэнд хандах ёстой вэ?

-Эмнэлгээс гарсан хүмүүсийг өрхийн эрүүл мэндийн төвүүд хянах ёстой. Хэрвээ эмнэлгээс гарсны дараа ямар нэгэн зовиур, шаналгаа байгаа бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно.

-Эмнэлгээс гарсан иргэдэд шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн баг очиж үйлчлэхгүй байна гэх мэдээлэл байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Эмнэлгээс эмчлүүлж гарах хугацаанд халдвар тараах идэвхтэй үе өнгөрсөн байна шүү дээ. Тэгэхээр түргэн тусламж очиж үйлчлэх ёстой. Манайд одоогоор энэ талаар ирсэн гомдол, мэдээлэл ирээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-06-10 192.82.75.53

hvn shig bgach adguus shig mal nar bhima.yagad helj bolku gej uchnuun tusviin mungu handiv tuslamjaa daldlah gesen horon sanaa chin shde.tussan hvmvvsiig gert ni bailgaj bga emch emleg tvich holboo bariku bga gejileshde

Avatar

зочин 2021-06-10 66.181.160.22

Сонгууль дууссан. Одоо ард түмэн үхнэ үү яана уу МАН-ынханд түй ч падлий байхгүй. Зүв зүгээр байж байж сайн дураар шинжилгээ өгдөг ямар хүн байдгийн. Өвчин туссан хүнтэй ойрын хавьтал эсвэл өөрт нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн болоод л өгч байгаа биз дээ. Тэгээд яахын мөнгөний боломжгүй иргэд нь шинжилгээгээ баталгаажуулж чадахгүй байсаар байгаад үхэх юм уу. МАН-ын тэнэгүүдээ гаргаж байгаа шийдвэрээ зөв гарга

Avatar

tumur 2021-06-10 66.181.161.99

zuv zuv

Avatar

Зочин 2021-06-10 202.9.47.4

songuuli duussan bolohoor uu?

Avatar

зочин 2021-06-10 43.242.242.82

төлбөртэй болголоо гэхэд ядаж төлбөрийг арай амьдралд ойр байлгамаар юм аа. 90,0 төгрөг бас л их мөнгө шүү. Нам гарч ирээд л төмөр нүүрээ харуулж байна гэж ойлгож байна. Ард түмнийнхээ итгэлийг алдахгйү байвал зүгээрсэндээ. Төлбөргүй байхад шинжилгээгээ өгч чадахгүй байхад төлөртэй болсон үед яаж өгөх вэ дээ. Бүгд л тусах юм байна лдаа

Avatar

dd 2021-06-10 66.181.191.38

songuuliin daraa ingej novshirno MAN sdakuud.

Avatar

Зочин 2021-06-10 66.181.161.100

Зөв зөв. Аль юмыг төр хариуцах юм бэ. Бид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй ш д.

Avatar

Зочин 2021-06-10 192.82.82.96

Нэг намын дарангуйлал гэдэг эндээс эхлэж байх шиг байна.Яллаа Маргааш нь сонгуулийн шархаа өвдсөн хүмүүсээс ковидоос олж авахаар шийдэв бололтой.Бидний заяа тэр дээ

Avatar

иргэн 2021-06-10 64.119.27.100

Сонгуулийн хайр дуусаж хал нь эхэллээ гэж. Одоо ч яахав 100 жил гэсхийгээд л хөөсрөө л хөөсрөө л явчина доо. Тэгээ л дэлхийд болон азидаа нэгээс хоёрт ороо л ороо л явчина шдээ. Ард түмэн яахав нөөцийн махандаа оочирлодгоороо оочирлоо л имфляцийн тэтгэмж чээнжийн олговроо хүртвэл барав гэсхийгээ л граммын эдийн засагт тольхуулаад гийүүрч байтал 2 жил өнгөрч дараагийн сонгууль болно. Тэр үед парламентийн гэсэн шошготой ерөнхийлөгчийн засаглалын дор үүрд бөмбөрч шогшино өөр яахав.

Avatar

Зочин 2021-06-10 103.26.195.22

СОНГУУЛЬ ДУУССАН ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2021-06-10 103.136.254.9

Ажиллагаа эхэллээ

Avatar

Би 2021-06-10 118.70.170.139

ХЯТАД ВАКЦИН ТАРЬЖ ВИРУС ТАРААЧИХААД ОДОО ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭГЭЭ ТӨЛБӨРТЭЙ АВНА ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЭНЭ БОДЛОГЫГ ОЙЛГОХОО БАЙЛАА.

Avatar

Зочин 2021-06-10 202.21.107.110

Хуцмой.

Avatar

Зочин 2021-06-10 73.202.10.232

За ойлголоо. Хувийн эмнэлгүүд төлбөртөй шинжилгээний цэгүүд нээгээд мөнгө хийж эхлэх юм байна л даа.

Avatar

Зочин 2021-06-10 202.21.103.158

Сонгууль дууссан, зардлаа хэд нугалж буцааж авна даа.

Avatar

Зочин 2021-06-10 103.10.23.113

одоо бүх юмны үнэ нэмэгдэнэ. хэдэн сарын хөнгөлөлтийг хэд нугалаад төлнө. сонгууль дууссан

Avatar

zochin 2021-06-10 202.131.251.130

odoo ch buh yum shuud nemegdene dee. Huukiig demjigch naraa. huuhiin mongo 5 dahin bagasna, tsahilgaanii hongololt ugui bolno. tatvar hed dahin nemegdene, shineer bii bolgono. chi ajlaa hii tsaling chin bid huraaj avna gesen turemgiilel bii bolno.

Avatar

Зочин 2021-06-10 202.179.25.171

За эхэллээ дээ. Тавилан юм аа.

Avatar

Иргэн 2021-06-10 202.21.104.2

Хүрэлсүх тангаргаа өргөөгүй байгаа шүү. Хүрэлсүхийг албан ёсоор ерөнхийлөгч болоогүй байхад буюу өнөөдөр гарч байгаа мэдээ шүү. Учрыг нь олоорой.

Avatar

иргэн 2021-06-10 64.119.27.100

Сонгууль дууссан гээд мэдээгээр гараад байгаа үзээгүй юу. Ухаан санаа чинь нэг л биш байна шүү эмчид үзүүлж өөртөө анхаарал тавиарай хө.

Avatar

Зочин 2021-06-10 66.181.179.182

Сонгууль болсон барилдсан бөх түрүүлсэн бооцоогоо авсан гол зорилго биелсэн одоо одоо жаахан хатуу гараар явна шүү, уйлагнаж юм нэхдэг тэр цаг удахгүй дуусна, жинхэнэ зарчимаар явна, нэхдээ тэр замаар дүрмээр нь явуулж чадвал болоагүйч юм байхгүй.

Avatar

MONGOL 2021-06-10 202.70.34.38

50k uguud 90k bolgoj awahaa MAN medelgui yahaw

Avatar

Иргэн 2021-06-10 202.9.46.59

ЭНэ мангар авгай юу солиороод байгаа юм? Тэгээд халвартай хүмүүс нь шинжилгээ хийлгэхгүй бөөн халвартай хүнээр дүүрэх юм байна л даа. Хэний даалгавраар хэний шийдвэрийг юу гэж солиороод байгаа юм?

Avatar

Зочин 2021-06-10 66.181.181.17

Сонгуулийн шархаа нөхөж байна

Avatar

Зочин 2021-06-10 192.82.75.39

тэгэхээр одоо өвдвөл мөнгөгүй учир тартагтаа тултал шинжилгээ өгөхгүй болж таарах нь ээ.

Avatar

Зочин 2021-06-10 202.21.107.110

х**.

Avatar

Зочин 2021-06-10 103.14.36.18

Шинжилгээний төлбөр 90000 төгрөг буюу маш өндөр үнэтэй байгаа. Ядарсан ард түмнээс одоо юуг нь авах гээ вэ? Өч төчнөөн гадны санхүүжилтүүд аваад МАН-ыхан өөрсдөө гударцгаасан. Одоо бүгдийг нь үхүүлээд зөвхөн МАН-ын гишүүд болон тэдгээрийн гэр бүлүүд үлдэх гэсэн юм байх даа.

Avatar

Зочин 2021-06-10 202.126.89.141

Hahaha songuuli duussan. Hohino teneg ard tumen

Avatar

Зочин 2021-06-10 202.126.89.110

Хохино ха ха ха сонгууль дууссан юу гээ л үнэгүй байх вэ дээ! 6 жил гоё доо

Avatar

иргэн 2021-06-10 64.119.26.251

Короногийн Эмчилгээ толбортэй болно. За тэгээд байгалийн шалгарал эхэлнэ дээ.

Avatar

Зочин 2021-06-10 192.82.71.229

ЭНХБАТЫГ СОНГСОН БОЛ ИЛҮҮ ГЭГЭЭЛЭГ ЗҮЙЛ СОНСОХ БАЙСИЙМ .

Avatar

Зочин 2021-06-10 103.14.36.18

Ард түмний дийлэнх Энхбатыг сонгосон, харин МАН ээлжит хар машины луйвраа хийсэн.

Avatar

Ийм л байна даа 2021-06-10 66.181.190.26

Сонууль дуусав, ТӨЛБӨР ЭХЛЭВ ЭЭ ГЭЖ..

Avatar

Зочин 2021-06-10 103.80.211.124

Даварсан Пэ-нүүд PCR шинжилгээг төлбөртэй аваад халдварын тоо зохиомлоор бууруулах гэж байгаа юм байна лдаа. 7 сарын 1 гэхэд автоматаар халдваргүй улс болохын байна.

Avatar

Зочин 2021-06-10 103.136.254.8

Монгол түмний минь сонголт мэргэн байг ээ

Avatar

Зочин 2021-06-10 202.126.89.110

Хохино гэж хэлье! Халамж тараагаад сонгууль дууссан хувь тавьлантаагаа эвлэр үнэгүй юм гэж хаа ч үгүй гэж бод! Сонгууль дууссан хохино!

Avatar

Зочин 2021-06-10 202.21.109.88

Сонголтыг та нар өөрсдөө л хийсэн. Хохь чинь амаа ангайсан халамжын гуйлгачидаа

Avatar

Зочин 2021-06-10 66.181.179.62

СОНГУУЛИЙН ДАРАА ШУУД ЗАНГАА ХУВИРГАЖ БАЙНА ЭНЭ ЗАСАГ.

Avatar

Ганаа 2021-06-10 103.14.39.50

Сонгууль дууссан. Одоо бүх юм үнэтэй, хүнд сурталтай болж эхэлнэ. Эхний тонгороо-ПСР-ийг үнэтэй болгоно.

Avatar

Irgen 2021-06-10 124.158.70.215

, MAH ylsanii gor ni ingeed l ehlej bn doo. Yaltai ch bilee dee hogshchuulee horooh taktik ni bodotoor bielelee olood baigaa shuu dee 3 say garanhan huntei 300 mynga garan ni uheed bn. tsashdaa ch uheh holono. Harin orovch Eronhiilogch maani olon nastanguud uheed bn geed ERONHIILOGCH oosoo tatgalzahgui baihoo odoo bol.

Avatar

Иргэн 2021-06-10 192.82.64.220

Баянгол дүүрэгт тандалтын 2 л баг байгаа. Ор байхгүй, өглөө дуудлага өгөхөд 103, халдварт авахгүй, өрхөд үзүүл, брх нь үзэхгүй тандалтын бага очиж үзэх ёстой, данталтын баг нь ачаалал ихтэй орой л очих байх гээд өдөржингөө дарга, цэрэгрүү залгаж байж орой ирээд гайгүй байна эм авч уугаад, хүндэрвэл залгаарай гээд яваад өгчиж байна. Ботид байдал ийм байхад үлгэр ярьж, эрүүл мэндийн төв, өрх, гэрээр эмчилж байгаа гэж, өрхийн цагаан халаадтай баатрууд маань орж ирж үзэхгүй зугтаад байна.

Avatar

Тунгаа 2021-06-10 202.126.90.64

За зайлаарай өчнөөн идэж уучихаад тэгвэл ард түмэн тэр тусламж хандивын их мөнгийг юунд зарцуулсаныг чинь мэдмээр байна

Avatar

Зочин 2021-06-10 202.70.34.114

ТА НАР ЦАДАХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2021-06-10 66.181.181.23

Ichihgui buzar hurelsugiig songoson heden hudaldagdsan buzruudaas bolloo!!!

Avatar

Зочин 2021-06-10 103.111.68.3

Сөнөлөө авсан одоо дураараа

Avatar

Зочин 2021-06-10 202.21.108.133

МАН дураараа дургиж эхэллээ

Avatar

иргэн 2021-06-10 124.158.94.9

За ингээд сонгууль болоо л тонгорч эхэлж байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж