Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-аас өнөөдөр (2021.06.09) Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Сонгуулийн ирц тааруу байна. Ирц хүрэхгүй бол дахин санал хураалт явуулна. Энэ удаагийн сонгуульд төсвөөс 26 тэрбум төгрөг зарцуулж байна. Хэрэв дахин санал хураалт явуулбал Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс төсөв гаргана. Өнөөдрийн сонгуульд залуучууд идэвхгүй оролцож байна. Ер нь үеийн үед залуучууд сонгуульд оролцохгүй байна. Залуучууд маань өөрийнхөө, найз нөхдийнхөө, дүү нарынхаа төлөө сонгуульдаа оролцоорой. Хэнд саналаа өгөх нь та нарын эрх. Зургаан жилд ганц удаа төрийн тэргүүнээ сонгох үйл ажиллагаанд оролцоод, сонголтоо хийгээд, дараа нь хэзээ ч харамсахгүйгээр амьдраач ээ гэж иргэддээ уриалмаар байна.
Холбоотой мэдээ