Ерөнхийлөгчийн сонгуулийн СОДОН ДҮР ТӨРХҮҮД

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн СОДОН ДҮР ТӨРХҮҮД

Ерөнхийлөгчийн сонгуулийн СОДОН ДҮР ТӨРХҮҮД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Санал хураалт 22:00 цагт өндөрлөнө. Энэ удаагийн сонгууль хачин нам гүм байгааг сонгогчдын нэг хэсэг нь олзуурхаж, нөгөө хэсэг нь хардаж буй.

Санал тоолох машин гацсан, мөнгө тараасан, царцаа нүүлгэсэн гэх мэт улиг болсон хэрүүл гарсангүй. Гэхдээ санал хураалтыг зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, цагаан сонгуульд уриалж бичлэг цацсан, төрийн тэргүүн нь саналаа өгсөн ч үг хэлээгүй гарч явс ан, эрх баригч намыг дэмжигчид улаан дээлээр ижилссэн зэрэг шүүмжлэл гарлаа.

Нөгөөтэйгүүр сонгуульдаа идэвхтэй оролцсон залуус  саналаа өгөхдөө өнгө, өнгийн дүр төрх бүрдүүлсэн нь хамгийн гэгээлэг байлаа. Ингээд сонгууль тойрсон сонин хачнаас тоймлон хүргэж байна.

Дээлийн өнгөөр сонголтоо илэрхийлэв

Эрх баригч намыг дэмжиж ийнхүү улаан өнгийн дээлээр сонгуулийн нэг хорооныхон ижилссэн нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан юм. Өмнөх жилүүдийн сонгуультай харьцуулахад зарим сонгогчид ийн анх удаа нэг өнгийн дээлээр саналаа өгөв.

ДИНОЗАВР САНАЛАА ӨГӨВ

Ерөнхийлөгчийн сонгуульд динозавр анх удаа саналаа өглөө.  Мөн түүнчлэн унаганы хувцас өмссөн сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж байгаа зураг цацагдав.

"ДИНОЗАВР" Саналаа өглөө.

Posted by Э. Гантөгс on Wednesday, June 9, 2021

ЗАЛУУС ҮНДЭСНИЙ ХУВЦСААР ГОЁЛОО 

Олны танил эрхэмүүд, уран бүтээлчид болон сонгуульдаа идэвхтэй оролцож буй залуус үндэсний хувцсаараа гоёсон нь анхаарал татахгүй байхын аргагүй.

ЦАГААН САНАЛ ӨГСӨН ТУХАЙ БИЧЛЭГ ХИЙЖ, САНАЛЫН ХУУДСЫГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭВ

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр олон нийтийн дунд “цагаан сонголт”-д бусдыг уриалах явдал ажиглагдах болов. Цагаан сонголт ялбал дахин сонгууль зохион байгуулах нөхцөл бүрдэж, орлого тасарч, улайсан төсвөөс дахин 8 тэрбум төгрөг зарлагадах юм.

ЦАГААН СОНГОЛТ хийлээ

Жүжигчин Б.Цэцэгийн энэ үйлдэл зөв үү буруу юу ЦАГААН СОНГОЛТ хийлээ.

Posted by Түмний мэдээ on Tuesday, June 8, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж