Жүжигчин Nicolas
Cage онц сонирхолтой “Drive Angry” нэртэй кинонд тоглохоор
болжээ. Киноны багийнхан өнгөрсөн долдугаар сараас зураг авалтаа эхэлсэн ба
энэхүү кинонд машинаар өндөр хурдтай явдаг аюултай хэсэг нэлээд
их байдаг гэнэ. Эдгээр хэсгүүдэд жүжигчин Nicolas Cage орлон тоглогч тоглуулахыг хүсээгүй бөгөөд өөрөө
уралдааны машины нисгэгч шиг чадварлаг жолоодож байгаа аж.
Тэрбээр “Би амьдрал дээр машинаар хурдтай явахаас айдаг. Зураг авалтдаа
бүх анхаарлаа хандуулж, хэнийг ч гэмтээж болохгүй мөн өөрийгөө гэмтээж болохгүй
гэж өөртөө олон удаа давтан хэлээд би зураг авалтаа эхлүүлдэг. Санасныг бодвол
би харьцангуй сайн жолооч болтой. Өнөөдрийг хүртэл хэн нэгнийг гэмтээчихээгүй л
байна” хэмээн ярьжээ.
Найруулагч Patrick Lussier-ын бүтээл болох энэхүү кинонд
охиныг нь алсан алуурчнаас өшөө авахаар тэмцэж буй хорсолоор дүүрэн эцгийн тухай
өгүүлдэг байна. Кино ирэх оны хоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийнэ.
Н.Наран