Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөв

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөв

Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүрэг, Сансрын колонкын өмнө байрлах 48-р сургууль дээр ирэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд саналаа өглөө. Санал өгснийхөө дараа тэрбээр хэвлэл мэдээлэлд хандан ярилцлага өгсөнгүй.

Сонгууль бүрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэддээ хандан, сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалдаг. Гэвч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хүрээнд сүүлийн сонгуулиа өгч буй тэрбээр энэ удаад хэвлэлд хандан ярилцлага өгсөнгүй.

Улсын хэмжээнд 15.00 цагийн байдлаар 32.7 хувийн ирцтэйгээр сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж