"Чансаа тогтоох, саналын хуудасны зураг авах зөрчлүүд илэрч байна"

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

"Чансаа тогтоох, саналын хуудасны зураг авах зөрчлүүд илэрч байна"

"Чансаа тогтоох, саналын хуудасны зураг авах зөрчлүүд илэрч байна"

Харилцаа холбооны зохицуулах газар (ХХЗГ)-аас мэдээлснээр саналын хуудсыг дэлгэж бусдад тараасантай холбоотой нийт 30 орчим гомдол бүртгэгджээ. Энэ талаар ХХЗГ-ын хэлтсийн дарга Д.Батболдоос тодрууллаа.


-Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын явцад саналын хуудасны зураг авч, бичлэг хийх болон цагаан сонголт хийх зэрэг зөрчил гарч байна. Үүнд танай хорооноос ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавих журмыг энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан. Журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангуулах, цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих үүрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах газар нь тухайн контентыг агуулгын дагуу хууль зөрчсөн эсэхийг тогтоодоггүй. Харин холбогдох эрх бүхий байгууллагууд Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагаас тогтоосон албан ёсны дүгнэлт шийдвэрийн дагуу хууль зөрчсөн контентыг цахим орчинд түр хязгаарлахаар арга хэмжээ авч ажилладаг. Энэ жишгээр ажиллаж байна. Жишээ нь, сонгогч саналын хуудасны зургийг авч, олон нийтэд түгээхийг хуулиар хориглодог. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 62.13.4, Зөрчлийн хуулийн 17.1.32-т тусгасан. Хуульд заасны дагуу тухайн сонгогч нь үүрэг хүлээдэг. Цагдаагийн ерөнхий газраас хуулиар хориглосон контентуудыг шалгаж тогтоон, албан тоот бичиг цахимаар ирүүлдэг. Бид фэйсбүүк компанитай хамтран холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

-Санал хураалт эхэлснээс хойш 15:00 цагийн байдлаар хэчнээн гомдол бүртгэгдсэн бэ?

-Ер нь сонгуулийн сурталчилгааны жил эхэлснээс (2020.01.01) хойш нийт 490 орчим гомдол бүртгэгдсэн. Үүний 90 орчим хувь нь цахим орчинд улс төрийн чансаа тогтоох зорилготой сурталчилгаа. Хуулийн 31.4-т заасны дагуу нэр дэвшигчийн талаарх гүтгэсэн худал, хуурмаг мэдээллийг олон нийтэд тараах нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Цагдаагийн ерөнхий газраас нийт 24 гомдол ирүүлсэн. Саналын хуудсыг дэлгэж, бусдад тараасантай холбоотой 30 орчим гомдол бүртгэгдсэн. Энэ чиглэлээр бид "Facebook" компанитай хамтран, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

-2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулийн үеэр гарсан гомдлуудтай харьцуулбал олны танил, олон дагагчтай хүмүүс сонгуулийн хууль зөрчсөн тохиолдлууд гарсан уу. Мөн цагаан сонголт хийхийг уриалсан үйлдэл энэ удаад цөөнгүй гарлаа?

-УИХ-ын сонгуульд олон нэр дэвшигч өрсөлддөг учраас ирэх гомдлууд нь харьцангуй олон байсан. Цагдаагийн ерөнхий газар хуулийн хэрэгжилтийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгаж шийдвэрлэнэ. Харилцаа холбооны зохицуулах хороо ЦЕГ-ын албан бичгийн дагуу тухайн контентыг олон нийтийн сүлжээнээс түр хязгаарлах арга хэмжээ авна.

-Чансаа тогтоох гомдлууд их ирж байна гэлээ. Үүнээс өөр ямар зөрчлүүд илэрч байна вэ?

-Нэр дэвшигчийн талаар худал, хуурмаг мэдээлэл цацах, цахим орчинд чансаа тогтоох гэсэн зөрчлүүд олноор илэрч байна. Тиймээс бид цаг тухайд нь арга хэмжээ аваад явж байна. Саналын хуудасны зураг зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулиар хувь хүн 10 сая төгрөгийн торгуультай. Иргэд хуулиа сайн мэдэхгүйгээс хууль зөрчсөн асуудал ороод байгааг анхааруулж байна.

🔴 ШУУД | Сонгуулийн санал хураалтын үеээр гарч буй хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Сонгуулийн санал хураалтын үеэр гарч буй хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, June 9, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж