Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж байна | News.MN

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж байна

LiveЕрөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж байна

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 41 мянга 866 сонгогчоос 21.30 цагийн байдлаар 1 сая 75 мянга 938 сонгогч саналаа өгчээ.


22 : 12
2021-6-9

СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор дууслаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, саналын хуудсыг тоолох ажил хийгдэнэ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 21.30 цагийн байдлаар сонгуулийн ирцийн талаар мэдээлэв.  

Орон нутагт

Архангай – 47.25 хувь

Баян-Өлгий – 50.24 хувь

Баянхонгор – 47.75 хувь

Булган – 46.31 хувь

Говь-Алтай – 52.98 хувь

Говьсүмбэр – 48.72 хувь

Дархан-Уул – 49.96 хувь

Дорноговь – 53.05 хувь

Дорнод – 48.39 хувь 

Дундговь – 46.87 хувь

Завхан – 53.57 хувь

Өвөрхангай – 49.47 хувь

Өмнөговь – 46.13 хувь 

Орхон – 53.66 хувь

Сүхбаатар – 58.31 хувь 

Сэлэнгэ – 39.61 хувь

Төв – 46.39 хувь

Увс – 51.72 хувь

Ховд – 53.46 хувь

Хөвсгөл – 48.14 хувь

Хэнтий – 56.04 хувь 

Улаанбаатар хот 56.32 хувьтай байна. 

2087 хэсгийн хороодын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 41 мянга 866 сонгогчоос 21.30 цагийн байдлаар 1 сая 75 мянга 938 сонгогч саналаа өгсөн байна.

21 : 35
2021-6-9

Улсын хэмжээнд 21.00 цагийн байдлаар ирц 52.78 хувьтай байна

Улсын хэмжээнд 21.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 52.78 хувьтай, ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 1 075 938 байна. 

20 : 30
2021-6-9

Улсын хэмжээнд 20.00 цагийн байдлаар ирц 49.71 хувьтай байна

Улсын хэмжээнд 20.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 49.71 хувьтай, ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 1 012 915 байна. 

УЛС ОРОН ДАЯАР 20.00 ЦАГИЙН БАЙДЛААР ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ

 

НИЙСЛЭЛИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ:

20 : 12
2021-6-9

СЕХ: Ирц 47 хувьтай, нийт 959588 сонгогч саналаа өгөөд байна

 
Сонгуулийн ерөнхий хорооноос 19:00 цагийн байдлаар ирцийн дүнг мэдээлэв.
 
Улсын хэмжээнд 19.00 цагийн байдлаар Монгол Улсын  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 47.10  хувьтай, ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 959588 байна.
 
Орон нутагт:

Архангай – 45.6 хувь,

Баян-Өлгий – 46.1 хувь,

Баянхонгор – 44.6 хувь, 

Булган – 44.6 хувь, 

Говь- Алтай – 51.3 хувь, 

Говьсүмбэр – 48.7 хувь, 

Дорновговь – 49.9 хувь,

Дархан-Уул – 42.8 хувь,

Дорнод – 43.2 хувь,

Дундговь – 44.2 хувь, 

Завхан – 51.6 хувь,

Өвөрхангай – 47.2 хувь, 

Өмнөговь – 45.2 хувь,

Орхон – 44.9 хувь,

Сүхбаатар – 55.8 хувь,

Сэлэнгэ – 37.8 хувь,

Төв аймаг – 44.9 хувь,

Увс – 48.2 хувь,

Ховд – 49.8 хувь,

Хөвсгөл – 45.7 хувь,

Хэнтий аймаг – 53.8 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд 47.7 хувийн ирцтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 14 хэсгийн хорооны санал нэгтгэгдээгүй байна. Энэ удаагийн сонгуулийн ирц өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 18:00 цагийн ирцтэй ойролцоо дүнтэй байна.

САНАЛ ХУРААЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН 22:00 ЦАГААС ХОЙШ ГАРНА

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сэлэнгэ аймагт ирц хэр байна вэ. Хэрэв 22:00 цагт ирц хүрэхгүй тохиолдолд тус аймагт дахин сонгууль явуулах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болдог. Тиймээс сонгуулийн ирцийн тухайд улсын хэмжээнд 50 хүрсэн тохиолдолд аль нэг аймаг, тойрогт 50 хувь хүрсэн эсэхээс үл шалтгаалан сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болно.

-Ирц бүрдээгүй аймаг байгаа юу?

-Орой 19:00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд 2087 хэсгээс 14 нь дутуу өгсөн байна. Одоо 20:00 цагийн байдлаар ирцийн мэдээллүүд эхнээсээ орж байна. Нийслэлийн бүх хэсэг, 21 аймгийн сумын бүх хэсэг, Орхон, Дархан аймгийн бүх хэсэг цаг тутамд ирцийн мэдээллээ илгээж байна. Бусад сумын хэсгийн хорооноос дөрвөн цагт нэг удаа дүнгээ танилцуулж байна. Өөрөөр хэлбэл 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд бүх хэсэг дүнгээ нэгтгэж өгч байна. Дүн дамжихгүй байгаа шалтгаан нь дэд бүтэцтэй шууд холбоотой. Сүлжээгүй зарим газруудад явж байж дүнгээ дамжуулж байна.

-Зөөврийн хайрцгаар санал авна гэж бүртгэчихээд очоогүй гэх мэдээлэл байна. Жишээ нь, Баянгол дүүргийн долдугаар төвд тусгаарлагдаж буй иргэд зөөврийн хайрцгаар санал өгч чадаагүй гэх гомдол байна. Энэ үнэн үү?

-Хэсгийн хороодоос бүх сонгогчийн саналыг авсан. Харин гэрт нь очиход байхгүй, тусгаарлах байрнаасаа гарсан, харамсалтай нь нас барсан зэрэг тохиолдлууд байгаа. Ийм тохиолдлуудад зөөврийн хайрцгаар бүртгэгдсэн сонгогчдоос саналыг нь аваагүй гэсэн үг.

-Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон дүүргүүдийн эмнэлэгт 2221 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүс саналаа өгч чадаагүй асуудал гарч байна. Учир нь зургадугаар сарын 1-ний өдрөөр санал өгөх хүсэлт тасалбар болсон байдаг. 10 мянга гаруй хүн саналаа өгөөгүй гэх гомдол байна?

-Сонгуулийн ерөнхий хороо нь хууль хэрэгжүүлдэг байгууллага. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хүсэлтийг ямар хугацаанд тасалбар болгох вэ гэдгийг маш тодорхой хуульчилсан. Үүнд, эмнэлэг болон сувилалд хэвтэн эмчлүүлж буй сонгогчийн тухайд санал өгөх өдрөөс 7-гоос доошгүй өдрийн өмнө хүсэлтээ гаргана. Гэрээр санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй байгаа хүмүүс санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргана гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, санал авах хүсэлтийг зургадугаар сарын 1, 5 гэсэн өдрөөр тасалбар болгосон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Covid-19-ийн хамаарал бүхий хүмүүсээс санал авах ажиллагааг зохион байгуулахад Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанаас хойш эмнэлэг болон тусгаарлах байранд буй улсын хэмжээнд нийт 1600 орчим сонгогчийн хувьд хүсэлтээ гарга, боломж олгоё гэсэн зүйл байхгүй. Иймд Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан сонгогчдын 90 гаруй хувиас саналыг нь авсан.

-Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой гарсан гомдлууд байна уу. Хэчнээн гомдол бүртгэгдсэн бэ?

-Өглөө санал тоолох 15 төхөөрөмжид техникийн шуурхай засвар хийж, хэвийн ажиллуулсан. Үүнээс хойш санал тоолох төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн эвдрэл, гомдол гараагүй.

-Хяналтын тооллого 22:00 цагаас хойш хийгдэх ёстой. Дараа нь  бүх саналын хуудсыг нэг бүрчлэн тоолох хуулийн зохицуулалттай. Хяналтын тооллого цаг хугацааны хувьд хэдийд дуусна гэж тооцож байна вэ. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн урьдчилсан дүнг хэдийд мэдээлэх вэ?

-Сонгуулийн урьдчилсан дүнг 22:00 цагаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт дамжуулахад дэлгэц дээр гарна. Энэ бол урьдчилсан дүн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол онцлог нь хяналтын тооллого хийх зохицуулалт. Өөрөөр хэлбэл, бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого хийх үргэлжлэх хугацаа харилцан адилгүй. Энэ бол тухайн хэсгийн сонгогчдын тооноос шууд хамааралтай.

-Санал өгөх боломжгүй иргэд яах вэ. Хилийн цаана саналаа өгч чадаагүй ачаа тээврийн жолооч нар хэчнээн байна вэ?

-Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн нэг онцлог нь гадаад дахь иргэдээс санал авах үйл ажиллагаа байлаа. Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан санал авах ажиллагааг зохион байгуулдаг. Хилийн цаана гацсан тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэрт сонгуулийн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ирц, оролцоотой холбоотойгоор сонгогчдын ирцийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас мэдээлж байгаа юм. Үүнээс харахад, залуусын идэвх оролцоо харьцангуй бага болох нь шууд харагдаж байна. Иймд залуучуудыг сонголтоо хийж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Ер нь төрийн тэргүүнийг сонгох эрх яг одоо таны хурууны үзүүрт байгаа учраас эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

19 : 07
2021-6-9

Улсын хэмжээнд 19.00 цагийн байдлаар ирц 47.10 хувьтай байна

Улсын хэмжээнд 19.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 47.10 хувьтай, ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 959,432 байна. 

18 : 57
2021-6-9

Улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар ирц 37.78 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, June 9, 2021

Улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 37.78 хувьтай, ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 768,483 байна. 

Улс орон даяар 17.00 цагийн байдлаар ирцийн мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ:

16 : 00
2021-6-9

Улсын хэмжээнд 16.00 цагийн байдлаар ирц 32,86 хувьтай байна

2087 ХЭСГЭЭС 29 ХЭСГИЙН ХОРООНЫ МЭДЭЭЛЭЛ СҮЛЖЭЭНЭЭС ШАЛТГААЛЖ ИРЭЭГҮЙ

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:

-2087 хэсгээс 29 хэсгийн хорооны мэдээлэл сүлжээнээс шалтгаалж ирээгүй. Санал тоолох төхөөрөмж болон хэсгийн хороодын мэдээлэл хэвийн үргэлжилж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өдийд 46 хувьтай байсан бол өнөөдөр 32.7 хувьтай байна. Үүнээс харахад иргэдийн идэвх оролцоог идэвхжүүлэх шаардлагатай байна. СЕХ дээр өнөөдөр ирсэн гомдол, мэдээллийн хувьд санал авах байрны хаяг, байршлын мэдээлэлтэй холбоотой асуудлаар нийт давхардсан тоогоор 450 орчим мэдээлэл ирсэн.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд регистрийн дугаараа оруулснаар санал өгөх байрныхаа хаяг, байршлын мэдээллийг авах боломжтой. СЕХ-д бүртгүүлж, сонгууль зохион байгуулалтын явцад хөндлөнгийн хяналт хийж байгаа “Бодлого залуусын хяналт” төрийн бус байгууллагаас 6-7 төрлийн багц мэдээллийг бидэнд ирүүлсэн. Нэгдүгээрт, санал авах байруудад байршуулсан хяналтын камерын өнцөг сонгогчийн сонгох эрхэнд халдаж болзошгүй байна гэж үзсэн. Тиймээс камерын байршлуудыг засч залруулах арга хэмжээ авсан. Мөн Хан-Уул дүүрэгт санал авах байруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхдээ зарим хэсгийн хороодын үйл ажиллагааг бүрэн зогсоож, бүх хүмүүсийг гаргаж, ариутгал хийсэн гэх гомдол ирсэн. Энэ гомдлын дагуу шалгаж үзэхэд Хан-Уул дүүргийн 4-5 хэсэг дээр зөрчил илэрсэн. Тиймээс мэргэжлийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авна. Бүх хэсэг дээр 729 хяналтын камер бий. Хяналтын камерын админ эрхийг улс төрийн намууд болон ажиглах байгууллагуудад өгсөн.

Буруу зөрүү ойлгосноос болсон гомдлууд багагүй ирж байна. Жишээ нь, санал авах байранд хавтас ашиглуулахгүй байна гэсэн. Ингэхэд зөвхөн нэг сонгогч л өөрөө хавтас ашиглахгүй хэмээн хүсэлт тавьсан байсан. Энэ удаагийн хуулийн нэг өөрчлөлт нь сонгуульд идэвхтэй оролцуулах үйл ажиллагаа явуулах үүрэгтэй болсон. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна. Баянзүрх дүүрэг, 25, 26-р хэсэгт саналын хуудас дээр дугаарлалт хийсэн гэх гомдлын дагуу ажиллалаа. Шалгахад хэсгийн хорооны ажилтан саналын хуудсан дээр харандаагаар 1, 2, 3 гэх дугаарлалт хийсэн юм билээ. Бид үүнийг арилгуулах арга хэмжээ авсан. Зөрчил эсэхийг нь эрх бүхий байгууллага тогтооно, хэрэв зөрчил гэж үзвэл санал хураалтын дүн гарсны дараа нэр дэвшигчийн саналын зөрүү нь тэнцүү, эсвэл их байвал саналын хайрцаг дахь хуудсыг хүчингүйд тооцон тус хороонд дахин санал авна.

Улсын хэмжээнд 16.00 цагийн байдлаар ирц 32,7 хувьтай, ирцэд бүртгэгдсэн сонгогчдын тоо 701006 байна.

Мөнгө тараасан гэх гомдлын талаар “Гомдол мэдээллийг эхний ээлжид нягталж шалгах шаардлагатай. Уг асуудлаар би Ардчилсан намын хуулийн багтай холбогдсон. Үүний дагуу гомдол мэдээллийг шалгаад үзэхэд хуурамч дуудлага байна гэх мэдээллийг өгсөн байсан. Дахин хэлэхэд хэсэг дээр ажиллаж байгаа ажиглагч нар намынхаа штаб руу эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргахдаа мэдээллээ нягтлах хэрэгтэй”

УЛС ОРОН ДАЯАР 16.00 ЦАГИЙН БАЙДЛААР ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ:

НИЙСЛЭЛИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

erunhiilugchduu itgey 2021-06-09 17.150.209.206

Tanii demjsen hun garaagui ch baisan, songogdood garch irsen erunhiilugchuu demjeerei ard tumen min. Shine erunhiilugchduu mongol ulsaa sergeen bosgoh uil heregt n amjilt husii. Mongol ulsiin min gal golomt uurd badran asah boltugai.

Avatar

Irgen 2021-06-09 202.179.24.146

Hurelsuhed Ardiin jujigchin … wow

Avatar

Зочин 2021-06-09 202.126.90.103

49 ба 50.1 ялгаа байхгүй,дүнг нь тооцох хэрэгтэй.Цагаан сонголт гэж эхнээсээ зориуд хорлож,жонхууруулж сонгуулийн утгыг алдагдуулсан нь бага ирцтэй сонгууль болоход нөлөөлжээ.Одоо дутсан хэсгийн хороодод нэмэлт санал хураагаад хүчээр 50.1 хүргээд болоо.

Avatar

Асуулт 2021-06-09 202.21.108.187

ИЛТ ДАВУУ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ДҮН МЭДЭЭ НЬ ХААНА БАЙГАА ЮМ???

Avatar

Зочин 2021-06-09 174.91.166.213

Гэхдээ яахав Баттулгаас дээр

Avatar

Зочин 2021-06-09 150.129.142.80

ЭЛБЭГДОРЖИЙН НАЙДВАР ЭНХБАТ МУЛТАРЛАА МӨН Ч ХОЛООС БЭЛДСЭН ДЭЭ ОЮУНЛАГ ГЭЖ ИРЭЭД Л ЭНЭ МУУ ХҮНИЙ ХЭДЭН ОРКУУД МУУСАЙН ХӨГШЧҮҮЛ ГЭЭД Л ХУЦАХ ҮНЭНДЭЭ ТЭР МУУ ХӨГШЧҮҮЛИЙН АРД АЧ ЗЭЭ

Avatar

Зочин 2021-06-09 202.9.41.1

Ийм согууль байгаад ч яахавдээ зайл зайл

Avatar

Зочин 2021-06-09 122.201.24.152

Ээбийгийн сайт ямар бна даа??? хахах

Avatar

Irgen 2021-06-09 103.26.195.198

50%-ийн ирцээр хүчинтэй болдог хууль хэн баталсан бэ? Монгол ингээд дарангуйлагчтай ардчилсан солонгосын араас орлоо.

Avatar

Сонгогчдын 50 % нь сонгуульд оролцоогүй, цагаан санал 15% байна гэдэг бол МУУ ЁР шүү Монголчуудаа 2021-06-09 192.82.75.151

Сонгогчдын 50 % нь сонгуульд оролцоогүй, цагаан санал 15% байна гэдэг бол МУУ ЁР шүү Монголчуудаа

Математик тооцоо 2 цагийн өмнө 150.129.142.21

Ц-15% Э-14% Э-22% Х-49%

Avatar

Зочин 2021-06-09 198.27.233.105

Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!
Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!
Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!

Avatar

Зочин 2021-06-09 198.27.233.105

Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!
Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!
Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!
Монгол Улсын Ерөнхийлэгч Ким Ман Сүк!

Avatar

Сонголтгүй сонгууль 2021-06-09 202.21.108.39

Сонголтгүй сонгууль буюу МАН, Хүрэлсүхийн дэмжчигчид л оролцсон түүхэнд байгаагүй утгагүй муу сонгууль боллоо. Хүрэлсүх мордохын хазгай гарсан Ерөнхийлөгч болсон учир Монгол улсын хөгжилд том цохилт ухралт болох нь гарцаагүй. Иргэдийн аль ухамсар боловсрол өндөр, мэдрэмжтэй 50% нь сонгуульд оролцсонгүй.

Avatar

Иргэн 2021-06-09 192.82.71.159

Хуулийнхаа дагуу 3 хүн өрсөлдөөд байхад вуны чинь сонголтгүй сонгууль вэ. Ялагдаж сур

Avatar

Өвгөн Балдан 2021-06-09 192.82.71.159

Монголчууд эв нэгдэлтэй, ухамсартай, төрөө дээдэлдэг ард түмэн гэдгээ харуулах шиг болж байна дөө. Яг л номоороо болж байна.

Avatar

Зочин 2021-06-09 122.201.24.51

н**ш юмаа

Avatar

Зочин 2021-06-09 192.82.78.235

Сайхан чааж байна даа. Ирц нь гэнэт 20 хувьдаа хүрчив гэнүү

Avatar

Математик тооцоо 2021-06-09 150.129.142.21

Ц-15% Э-14% Э-22% Х-49%

Avatar

Сонгогч 2021-06-09 202.126.89.63

1320 хүн өвчилж 6 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ сонгуулиа өгч амжсангүй дээ ум ма ни бад ми хум с

Avatar

Зочин 2021-06-09 202.179.21.248

Зарим таксийн жолооч гэр байрны хашаа байшингийн үүдэнд ирээд иргэдэд 20000 төгрөг өгч, сонгуулийн хэсгийн байранд хүргэж өгөөд, … тэрний төлөө санал өгөөрэй гээд явж байна. Ийм нөхдийг хянаж шалгадаг газар байна уу?

Avatar

Ip 2021-06-09 202.55.188.93

Чам шиг баримтгүй үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьдаг хүнийг шалгадаг газар байна уу.

Avatar

Зочин 2021-06-09 122.201.24.152

тэгээд баримт хаа байна? бултрээд байгаарай

Avatar

Цагаан сонгууль - Ард түмний сонгох эрхийг хаасан МАНгастай тэмцэх хамгийн хүчтэй з****г 2021-06-09 103.26.194.132

Баянзүрх дүүргийн 4-р хороонд олон машинтай хүмүүс нэрийн жагсаалт барьчихсан, утсаар дуудаад л мөнгө өгөөд зөөж сонгуульд өгүүлээд л мөн ч галзуурч байна даа….

Avatar

Иргэн 2021-06-09 192.82.71.159

Хэн танд итгэх юм бэ боль. Тэгэж өөрсдийгөө хуурч яахнав дээ.

Avatar

Zochin 2021-06-09 66.181.187.106

Toriin albaniihniig deerees n daramtalj irtsee medegd gej daramtalj baina shuu. Ogoh eseh n hunii erh bish uu. Koomunistuud denduu davarch baina.

Avatar

Зочин 2021-06-09 46.114.90.55

Тэд ажлаа хийх ёстой. Тэдний ажлын үр дүнгээс сонгуулийн ирц шалтгаална.

Avatar

Зочин 2021-06-09 202.55.188.92

Ковидын андөр эрсдэлтэй үед санал өгдөг хүн ховор.37.78% бол худлаа тоо

Avatar

Зочин 2021-06-09 223.62.219.21

Саналаа өгөөгүй хүмүүс хурдан саналаа өгөөчээ.. Хүрэлсүхийг монголд ярьчихаарай хүмүүсээ

Avatar

/*-*/ 2021-06-09 49.0.142.169

Энэ янзаараа бол ирц нь хүрэхгүй шинжтэй байна

Avatar

Дүнгээ тавиул худалчууд минь 2021-06-09 202.9.46.6

Цагаан дээлээ өмсөөд цагаан сонголт руу урагшаа

Avatar

Зочин 2021-06-09 202.21.108.39

Хэнд ч өгсөн миний санал луйвраар Хүрэлсүх дээр тоологдох учраас энэ удаагын сонгуулиас татгазаж байна. УИХ ын сонгууль ч гэсэн луйвраас ангижрахгүй бол цаашид саналаа өгөх иргэн маш цөөхөн болно.

Avatar

Зочин 2021-06-09 66.181.161.111

зайл амьсгаа

Avatar

zochin 2021-06-09 202.126.90.106

ustgaaed bhad yaj bichih yum

Avatar

zochin 2021-06-09 202.126.90.106

нsonguulia ogohgui uhsenee hiigeed gertee gedesee ileed hebteed bdag humuus be er ni ard tunmniig orobdol boldoggui gesen unen bhaa yum hiideg Kadfikiig yalaa ard tumendee sain saihan hussen hiisen huniig shuud aldag biluu iim songuulid amralt ogoltgui ajiliinhaa hajuugaar sanalaa ogdog bolgoh heregtee bur tshimaar oguuleh heregtei delhiid tsahim heregleegeer terguuleed bna gesen yalaa

Avatar

Дүнгээ тавиул худалчууд минь 2021-06-09 202.9.46.6

Ийм худлаа, хүч түрсэн сонголтгүй сонгуульд хэн саналаа өгөх вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж