Жирэмсэн, төрсний дараа урагт халдвар дамждаг нотолгоо байхгүй | News.MN

Жирэмсэн, төрсний дараа урагт халдвар дамждаг нотолгоо байхгүй

Жирэмсэн, төрсний дараа урагт халдвар дамждаг нотолгоо байхгүй

Жирэмсэн, төрсний дараа урагт халдвар дамждаг нотолгоо байхгүй

Улсын хэмжээнд өдөрт Covid-19-ийн тохиолдлын тоо буурахгүй хэвээр байна. Нийслэлийн хэмжээнд халдвараар өвчлөгсдийн 1,9 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Тодруулбал, халдвар авсан нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 95,6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 4,4 хувь нь оношлогдсон.

ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч С.Хишгээ “Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртсөн тохиолдолд цаг алдалгүй хаана хандахаа мэддэг байх шаардлагатай. Халдварын шинж тэмдэг, зовиур бага байгаа хэдий ч жирэмсэн эхчүүд маань өвчлөл хүндрэх эрсдэлтэй бүлэгт багтдаг учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь зүйтэй. Covid-19-ийн үед хавсарсан эмгэгтэй, биеийн жингийн индекс 30-аас их, жирэмсний эрт болон хожуу үеийн хордлоготой, сэтгэл санааны бухимдалтай эхчүүд хүндрэх эрсдэлтэй. Covid-19-тэй эхээс жирэмсэн, эсвэл төрөх үед урагт халдвар дамждаг нотолгоо, судалгаа гараагүй байна. Түүнчлэн халдварын улмаас ургийн төрөлхийн гажиг үүссэн тохиолдол бүртгэгдээгүй.

Монгол Улсад жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах асуудлыг ярьж байна. Covid-19-ийн эсрэг вакциныг халдвар авбал хүндрэх эрсдэлтэй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг хийлгэхийг зөвлөж байна. Тухайлбал, хавсарсан суурь өвчтэй, биеийн жингийн илүүдэлтэй, 35-аас дээш насны, жирэмсэн үеийн чихрийн шижинтэй гэх мэт. Ингэхдээ жирэмсний 14-36 долоо хоногтойд вакцинд хамрагдаж болно. Хэрвээ энэ хугацаанд вакцинд хамрагдаж чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш вакцинд хамрагдаж болно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж