Борооны усанд автсан газрууд дээр шуурхай баг ажиллаж байна | News.MN

Борооны усанд автсан газрууд дээр шуурхай баг ажиллаж байна

Борооны усанд автсан газрууд дээр шуурхай баг ажиллаж байна

Борооны усанд автсан газрууд дээр шуурхай баг ажиллаж байна

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон газрууд нэмэгдэж байна. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, хуучнаар 22-ын товчооны урд байрладаг айл өрхүүд гэрээсээ орж, гарч чадахаа больжээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Геодези, усны барилга байгууламжийн газраас тодруулахад “Манай бие бүрэлдэхүүн сая 20-р хороо руу гарсан. Шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдахгүй авах болно. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооноос болж нийслэлийн хэд хэдэн газар усанд автлаа” гэв.

Мөн тээврийн цагдаагийн албанаас борооны усанд автаж, зорчих боломжгүй болсон замуудыг түр хугацаанд хааж буйгаа зарлалаа. Тодруулбал,

  • Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц,
  • Нарны замаас урагш төмөр замын дээгүүр,
  • Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам,
  • Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 2021-06-09 59.153.84.139

Сумъяабазарын буруу. Юу ч хийж чадахгүй энэ тэнэгийг огцруулаач

Avatar

Зочин 2021-06-09 59.153.114.99

Хотын дарга гэж дүүп нөхөр яг одоо юу хийж байна?? Мөнгө байхгүй гээд гуцаад байх юм.Урьдны дарга нар биетэй гарт баригдах юм хийдэг байсан.Худлаа тийм юм хийнэ гээд баахан хүн энд тэнд дагуулаал явахаас өөр гавихгүй байна.Хэсэг харзнаад болохгүй бол өөр захирагч тавиулна шүү!! Ажлаа хийгээрэй!!

Avatar

Зочин 2021-06-09 103.140.11.39

Loloooool

Avatar

Зочин 2021-06-09 202.126.89.172

** ЁОХ МОНГОЛ АРДЫН НАМ СҮҮЛИЙН 30 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТӨР БАРИАД ИЙМЭРХҮҮ Л ХОТТОЙ БОЛЛОО….УГААРТАЙ, УТААТАЙ, ТҮГЖРЭЛТЭЙ, БОРООНЫ БА БОХИРЫН ХАЛЬСАН УЛСТАЙ, ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА АМБААРДААД ХӨӨЧИХСӨН….

** ОДОО АРДЧИЛСАН НАМААР ИРЭХ 30 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТӨР БАРИУЛАХ ЮМСАН…..

Avatar

зочин 2021-06-09 66.181.164.171

Ардчилсан нам гэж бгаа юм уу хаана бна тэр чинь үзээд буцаагаад өгье

Avatar

/*-*/ 2021-06-09 49.0.142.169

Энэ 7 хоногийн сүүлчээр дахиад бороошно гэсэн, тэгвэл бүр өнгөрөх нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж