Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон газрууд нэмэгдэж байна. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, хуучнаар 22-ын товчооны урд байрладаг айл өрхүүд гэрээсээ орж, гарч чадахаа больжээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Геодези, усны барилга байгууламжийн газраас тодруулахад “Манай бие бүрэлдэхүүн сая 20-р хороо руу гарсан. Шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдахгүй авах болно. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооноос болж нийслэлийн хэд хэдэн газар усанд автлаа” гэв.




Мөн тээврийн цагдаагийн албанаас борооны усанд автаж, зорчих боломжгүй болсон замуудыг түр хугацаанд хааж буйгаа зарлалаа. Тодруулбал,
- Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц,
- Нарны замаас урагш төмөр замын дээгүүр,
- Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам,
- Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаажээ.
Холбоотой мэдээ