АН-ын нягтланг саатуулаад, суллажээ

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

АН-ын нягтланг саатуулаад, суллажээ

АН-ын нягтланг саатуулаад, суллажээ

Ардчилсан намын нягтлан эмэгтэйг өчигдөр орой 24 сая төгрөгтэй явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулжээ. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр /2021.06.09/ санал өгөх үеэрээ мэдээлсэн юм.

Тэрбээр, “АН-ын санхүүгийн албаны нягтланг Эрүүгийн цагтаагийн албанаас үл мэдэх шалтгаанаар өчигдөр шөнө саатуулсан байна. Манай дансыг хаасан учраас бид бэлэн мөнгөөр төлбөр, тооцоогоо хийж байгаа бөгөөд саатуулагдсан нягтлан Орон нутгийн телевизүүдийн төлбөр болох 23 сая төгрөг биедээ авч явсан юм билээ.  Өнөөдөр төрийн эрх мэдлийг ашиглаж гүтгэлгийн шинжтэй улс төр хийх гэж оролдож байна. Ганцаараа машинаа бариад явж байгаа эмэгтэй хүнийг дөрөв, таван цагдаа очиж хүчээр машинаас гаргаад, цүнхэнд нь үзлэг хийгээд баривчилсан байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж харж байна. Эрх баригч нам нь тагнадаг, чагнадаг ажиллагаа явж байна. Хардах эрхийнхээ хүрээнд хардаж байна. Би өөрөө очиж тэр хүнээ гаргаж авсан” гэв.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Ардчилсан намын дансыг хаасан учраас гүйлгээ хийх боломжгүй байгаа гэдгийг Ардчилсан намаас мэдэгдсэн бөгөөд саатуулагдсан нягтланг өнөөдөр сулласан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж