Баян орнуудын үлдээсэн вакциныг буурай улсууд 2 жил хүлээж авна | News.MN

Баян орнуудын үлдээсэн вакциныг буурай улсууд 2 жил хүлээж авна

Баян орнуудын үлдээсэн вакциныг буурай улсууд 2 жил хүлээж авна

Баян орнуудын үлдээсэн вакциныг буурай улсууд 2 жил хүлээж авна

АНУ, Канад, Австрали болон Европын холбооны баян орнууд вакцин үйлдвэрлэгдэж эхлэх үед бусад орнуудаас өрсөж хүн амаа дөрөв дахин вакцинжуулахад хангалттай вакцин нөөцөлцгөөсөн байна.

Дээрх улс орнууд Pfizer, Moderna зэрэг вакцин үйлдвэрлэгчидтэй 2023 он хүртэл гэрээ байгуулж, хэдэн тэрбум вакцин авахаар мөнгөө төлчихсөн нь  буурай орнуудад Энэтхэг, Өмнөд Африк, АНУ-ын тусламжаар вакцин нийлүүлэх боломжгүй болгосон байна.

Олон улсад вакцин үйлдвэрлэгдэж эхлээд хэдийнэ 15 сарын хугацаа өнгөрсөн ч вакцины хангамжийн тэгш бус байдал тулгамдсан асуудал хэвээр байгаа юм. Үүнээс болж цар тахал баян болон буурай орнуудад өөр, өөр аюул дагуулж байна. Ихэнх баян орнууд өдгөө хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулалтад хамруулж, хүн амын нягтаршил ихтэй том хотууд хөл хорио, халдвар хамгааллын дэглэмээ сулруулж хэвийн амьдралдаа эргэн орж, эдийн засгаа сэргээхээр ажиллаж болсон.

Гэтэл буурай орнуудад цар тахал дуусах хаа ч байна.  Жишээлбэл, Энэтхэгт хүн амын ердөө 13 хувь нь вакцин тариулжээ. Тус улсад  хэдэн зуун мянган хүний амь үрэгдэн халдварын хоёрдугаар давлагаа үргэлжилсээр байна. Мөн Африкийн орнуудад хүн амын хоёр хүрэхгүй хувь нь дөнгөж эхний тунгаа тариулжээ.

Ийнхүү өөрсдөө вакцин үйлдвэрлэх боломжгүй орнууд олон улсын Ковакс хөтөлбөрт найдан хүлээхээс өөр аргагүй юм. Тийнхүү хүлээх хугацаа дэндүү урт байгаа тул энэ хугацаанд олон сая хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад вирусын вакцинд тэсвэртэй шинэ хувилбар үүсэх эхлэл болох онцгой аюул нүүрлэж байгааг мэргэжилтнүүд сануулах болсон..

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-09 1.231.177.4

днх өөрчилнө дөө эсвэл үргүй болгоно удаан хугацаагаар үхүүлэх хор хийсан байгаа . өөрсөндөө бол зүгээр вакцин хийгээд гадаадынханд хортой вакцин өгч таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж