Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар саналаа өглөө.
С.ЭРДЭНЭ: Дарангуйлалгүй ирээдүйд амьдаръя
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар сургууль дээр эхнэрийн хамт ирж саналаа өглөө. Тэрбээр нийт сонгогчиддоо хандан “Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх энэ боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Өвчин зовлон туссан нь хурдан эдгэрч, улс төрийн ажилдаа ороосой. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье” гэв.
У.ХҮРЭЛСҮХ: Хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүрэх хоёр охины хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр саналаа өглөө. Тэрбээр нийт сонгогчиддоо хандан “Ард иргэд маань идэвхтэй санал өгч байгаад талархаж байна. Монголд их олон баялаг бий. Уул уурхай, хүмүүс гээд хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг бөгөөд түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ. Мөн хамтдаа нэр дэвшиж буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нартаа миний бие сонгуульд нь өндөр амжилт хүсье” гэв.
Д.ЭНХБАТ: Гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал өгдөг болно гэж найдаж байна
"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Covid-19 авсан тул Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр гэргийн хамт өчигдөр (2021.06.08)саналаа өгсөн. Тэрбээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Монгол чадна” уриатай оролцож байгаа бөгөөд "Миний биеийн байдал сайн байна. Эмч сувилагч нар сайн ажиллаж байна. Бид ном журмынх нь дагуу эм бэлдмэлээ ууж байна. Ойрын үед эдгэрч гарна гэдэгтээ итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал өгдөг болно гэж найдаж байна. Би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийнэ" гэв.
Зочин 2021-06-09 64.119.19.105
АН гэж анархистууд байх юм. Бүтэх зүйл ярьж сурмаар даа. Ардчилал гэж яриад 31 жил боллоо. Хэрүүл хийх, үймээнд турихрах, өлсгөлөн зарлах, эдийн засгийг унагаах гэх ….. олон зүйлдээ үнэнхүү мундаг юм аа. Монголыг эв нэгдэл, дэг журам, сахилга бат, оюуны тэсрэлт аврах болно!
Зочин 2021-06-09 64.119.17.89
enkhbat
Зочин 2021-06-09 192.82.77.17
ergeneeg zailuulaacn hulgaicn
Зочин 2021-06-09 202.126.90.36
✔ ХӨӨРХИЙ АРДЧИЛАЛ МОНГОЛ ЯЛААД 30 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч АН-ЫХАН ГАНЦ Ч УДАА ТӨР БАРЬЖ ҮЗСЭНГҮЙ…ТУГАЛ ХАРИУЛСААР…
АН ХЭЗЭЭ ТӨР БАРИЛЦАНАА ?? ХЭДЭН ПАРТИЗАНУУД НЬ ХӨГШРӨӨД ПЭНСЭНДЭЭ СУУГААД ДУУСЛООО….
АРДЧИЛСАН НАМ ЧИ ХААНА ЯВНА ВЭ ???
Зочин 2021-06-09 202.21.108.173
ХАХА
Зочин 2021-06-09 146.115.161.230
Хамгийн худалч хулгайч нь хамгийн гоё нь байх шив дээ. Жинхэнэ монгол төрхийг олоод маниусыгаа тархидчих гээд үзчих юмаа нээрээ
Зочин 2021-06-09 202.179.21.248
Зарим таксийн жолооч гэр байрны хашаа байшингийн үүдэнд ирээд иргэдэд 20000 төгрөг өгч, сонгуулийн хэсгийн байранд хүргэж өгөөд, … тэрний төлөө санал өгөөрэй гээд явж байна. Ийм нөхдийг хянаж шалгадаг газар байна уу? Ер нь нууц аргаар мөнгө их тарааж байна. Зарим иргэд хэдэн төгрөгөөр саналаа худалдаж байгаа нь тодорхой байна. Шударга сонгууль хэзээ ч болохгүй юм байна.
Зочин 2021-06-09 64.119.19.114
Enkhbat ni arai deer neg bol tsagaan songolt. Oor songolt alga, biznes hiij uzeegui 2 terbumiin hadgalamjtai hun Mongoliin baylag ntr gej yarihaar ineed hureh. Erdene yaahav zahialgaar devshij bgaa hun. Er ni l songoltgui ineedtei ard tumniig doromjilson songuuli bolj bn. Boon bulhai luivar boloh bhdaa ….
/*-*/ 2021-06-09 49.0.142.169
Энхбатын царай ч бүрзгэр байна даа. Бодоход ковид нь жоохон хүндрээд халуураад байгаа юм байна
Зочин 2021-06-09 122.201.23.200
hurelsh garnaa demjij bna
Зочин 2021-06-09 103.57.94.234
Хүрэлсүхэд нам нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол ард түмэн хариуцлагаа тооцож унагаах биз.🇲🇳🇲🇳🇲🇳
Зочин 2021-06-09 202.55.188.91
МАН-ын хорооны хэсэгт нь очиж элсээд 200000 авсан, Модерн Номадс-т нь очиж 1, 2-р хоолыг нь идэж пиво уусан. Одоо ингээд Энхбатдаа саналаа егчихне дее, ха ха ха …
Зочин 2021-06-09 202.126.89.173
Хайрхаан Ардчилсан Еөктэй Болгож Хайрлаа 🙏🙏🙏🙏🙏🙏
Xaxa 2021-06-09 202.126.89.159
Tiim hairhan lav l Mongold baihgui
Зочин 2021-06-09 103.57.93.217
Erdene Enhbat bie bienee, Hurelsuh uuriinhuu tuluu ugsun bh daa, haha
Зочин 2021-06-09 122.201.23.200
ehnbat erden garad yu hiihin be hurelsuh garna zaaa