Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ гэргийн хамт БГД-ийн 20 дугаар сургуульд саналаа өглөө.
Нэр дэвшигч С.Эрдэнэ:
-Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, зургаа дахь ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа амжилттай, ирц их өндөр явж байна. Нийт сонгогчиддоо хандаж хэлэхэд, Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх энэ боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Өвчин зовлон туссан нь хурдан эдгэрч, улс төрийн ажилдаа ороосой. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Мөрийн хөтөлбөр маань таван бүлэг заалттай. Би ямар нэгэн гоё сайхан амлалт дэвшүүлээгүй. Эд хөрөнгө, мөнгө төгрөг амлаагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн институци бусад институцитайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллах, Монголын төрийн гажуудаад буй тогтолцоог яаж зөв болгох юм бэ гэсэн зүйл заалтуудыг оруулсан. Мөн энэ сонгуулийн өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль явагдах магадлал өндөр байна. Асар их хэмжээний мөнгө тарааж байна. Мөнгө тараах асуудлыг манай хууль хяналтын байгууллагууд цэгцэлж, хянаж чадахгүй байна. Төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлээд татвар төлөгчдийн саналыг хууль бусаар худалдан авч байгаа нь увайгүй үйлдэл. Сонгуулийн ерөнхий хороо болон бусад холбогдох байгууллагууд үүн дээр анхаарал тавьж, таслан зогсоогоочээ. Хэдий болтол бие биенийгээ хуурч, төр улсынхаа хувь заяагаар тоглох юм бэ? Нийт сонгогчиддоо хандан хэлэхэд нэгэнт мөнгө тарааж байгаа бол таниас луйвардсан мөнгийг танд эргүүлээд өгч байгаа тул та санаа зоволтгүй мөнгийг нь ав. Харин төрийнхөө төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө зөв мэргэн сонголтыг хийгээрэй. Монгол оронд өнөөдөр дарангуйлал бодит байдал болсон шүү. Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.
-Залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Залуучууд маань төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай хандаарай.
-Мэтгэлцээн болсонгүй. Үүн дээр та ямар байр суурьтай байна байна вэ?
-Би бүтэн өдөр хүлээсэн. Сонгогчиддоо, иргэддээ өөрийн байр сууриа илэрхийлье, өрсөлдөгч нартайгаа үзэл бодлынхоо зөрүүг гаргаж, харилцан мэтгэлцье гэсэн байр суурьтай байсан. Хэд хоног бид нар бэлдсэн. МҮОНРТ дээр бэлдчихсэн байсан. Харамсалтай нь, нэг өрсөлдөгч маань Covid-19-ийн халдвар авч, нөгөө өрсөлдөгч маань мэтгэлцээнд ирсэнгүй.
-Танай намын ерөнхий нягтланг урд шөнө их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байхад нь саатуулсан байна лээ. Энэ тал дээр танд мэдээлэл байна уу?
-Урд шөнө гэртээ орж явсан манай санхүүгийн албаны нягтлан бодогчийг Эрүүгийн цагдаагийн газраас үл мэдэгдэх шалтгаанаар саатуулсан байна лээ. Би өөрийн биеэр очсон. Ямар ч үндэслэл, шалтгаан байгаагүй. Авч явсан мөнгө нь 23 сая төгрөг байсан. Энэ мөнгө нь орон нутгийн телевизүүдийн төлбөр. Өчигдөр банк бүрэн ажиллаагүй. Манай дансыг шалтгаангүй хаачихсан байгаа шүү дээ. Одоогоор манай дээр шүүхийн тогтоол шийдвэр гарсан зүйл байхгүй. Төрийн эрх мэдлийг ашиглаж увайгүй гүтгэлэгийн шинжтэй улс төр хийж байгаа нь харамсалтай. Зүгээр ажлаа хийж явсан эмэгтэйг дөрөв, таван цагдаа очиж замд нь зогсоон хүчээр машинаас нь буулгаад гар утсыг булааж аваад, цүнхэнд нь нэгжлэг хийсэн. Ямар мэдээллээр, яаж гэрийнх нь үүднээс барив. Би бол үүнийг гүйцэтгэх ажиллагаа гэж хардаж байна. Би хардах эрхийнхээ хүрээнд хардаж байгаа шүү.












Зочин 2021-06-09 192.82.88.200
Хаана ,хэнд тэгтлээ дарангуйлагдаад байгаа юм. Сонгуульд ялагдах, хулгай нь баригдаад ирэхлээр л ардчилал аюулд орлоо гээд л оркуудыг асаагаад л ,тэд нар нь ура гэж орилолдоод л, мөн ч хөгийн амьтад даа. Ер нь ардчилал гэж хаана ч байхгүй ш дээ. Ардчилал гэсэн пайз,шошго зүүчэхээд л ,төрд шургалаж хулгай хийсээр 30 жилийг ардаа орхив шүү. Хулгайч,хулгайч,хулгайч…
Зочин 2021-06-09 66.181.185.174
АРДЧИЛЛАЛЫГ ЭНЭ ХҮН БУЛШЛАВ
ZOCHIN 2021-06-09 103.111.68.3
Yg yug daranguilal geed baigaa ym boloo .
Зочин 2021-06-09 43.242.243.153
АН л дарангуйлж байснаас МАН дарангуйлж байгаагүй!! Ашгүй нэг чөлөөтэй амьсгал авч байна, чи мөн ч их самууруулсан даа!! Анх Баярсайханы ялсан протоколын хуудсыг сольж луйвраар гарч ирснээс хойш Монгол төрөөр ёстой наадах шиг л болсон доо!! Ард түмэн дүнг чинь тавилаа,ээжтэйгээ хамтарч Найрамдал зуслангийн газраас дээрэмдэж бариулсан орон сууцнууд даа 100 насалж жаргаж чадах болов уу чи???!!!
Зочин 2021-06-09 139.5.217.73
Харин тийм учраас л өөрийг чинь сонгосонгүй
Зочин 2021-06-09 202.9.46.9
Хүрэлсүхтэй хуйвалдаж ялагдаж байж шаадийн. Энэ нөхрийг мэдээллийн сүлжээнд олон хармааргүй байна шүү. Гэртээ аавынд орчихолгүй сууж байхаа бод
Зочин 2021-06-09 192.82.81.198
Чи Баянгол дүүргийн багш нарыг дээд зэргээр дарамталдаг биз дээ. Захиралаар нь дамжуулж.
Зочин 2021-06-09 59.153.114.64
өөрөө дарангайч дүрээрээ биз дэ хөөрхий өөрийгөө гараад ирнэ гээд итгэчихсэн явж бна ш дэ хөөрхий нүглийн сав нь дүүрч бгааг ч үл анзаарах энэ мэт амьтас бас бна шүү Хүүк ээс эхлээд цү цү
WHEN WHEN WHEN DEMOCRACY GOVERN ? 2021-06-09 202.126.89.172
ИШ МУУ АРДЧИЛСАН НАМ 30 ЖИЛИЙН ӨМНӨ ЯЛСАН Ч МОНГОЛ АРДЫН НАМЫНХАНД ЦЭВЭР ДАРУУЛСААР 30-ААД ЖИЛ ҮДЛЭЭЭ……АРДЧИЛСАН НАМД ХҮРД ЭРГҮҮЛЭХ БУЮУ ТӨР БАРИХ БОЛОМЖ ХЭЗЭЭНЭЭС ОЛДОХ БОЛОО ????
МОНГОЛ АРДЫН НАМ СҮҮЛИЙН 30 ЖИЛ ОДООГИЙН УЛС НИЙГМИЙГ БАЙГУУЛЛАА……..
Зочин 2021-06-09 202.126.89.172
АРДЧИЛЛЫН ПАРТИЗАНУУД ТӨР БАРЬЖ ЧАДАЛГҮЙ ПЭНСЭНДЭЭ СУУВААА ХӨӨРХИЙ ………..
Иргэн 2021-06-09 66.181.188.170
Харин сонгогч бид дарангуйлалгүй нийгэм байгуулахын тулд л чамайг зайлуулах гээд байгаа юм ш дээ
Tulgat buur teneg 2021-06-09 66.181.176.55
Ardchilsan orond bol namaa yalagduulsan hun negmor hariutslagaa uurdeg. Uls ornoo horloj baigaa yum shig iim huniig ner devshuulj baidag ter Tulgat gedeg zaluu buur muuhai baina!!! Ene hunii gar hol ni bolood yavj baidag. Erdenees iluutei AN-iin zaluu uyeiinhend oi gutaj baina!!! MAN harin molodets! AN-iihan oorsdiigoo ardchilsan uzeltei humuus gej heleh yamar ch erhgui bolsonoo uhaarah!
Зочин 2021-06-09 103.212.118.237
Манайд МАН-ын дарангуйлал байхгүй.үүсэх ч боломжгүй. Харин Энэ хүний л дарангуйлал үүсгэж болзошгүй. АН-ынхны дотор,устгана сөнөөна,хорино цагдана, шонд өлгөнө гэж занасан харгис хэрцгий зэрлэг бүдүүлэг хүмүүс дүүрэн байдаг, хэвлэлээр дүүрэн харааж занаж байдаг.Дарангуйлал устгах,ардчилал,энх амгалан ,эрх чөлөө, шудрага ёс тогтоох, улсаа цэцэглүүлэх хөгжүүлэх, ард олны амьдралыг дээшлүүлэх гэдэг ч эдний хоосон үг хууран мэхлэлт, өнгөн далдлалт биз дээ.
Зочин 2021-06-09 66.181.161.38
үгээ ч олоод ярьж чадахгүй энэ маанаг 2,3 хувийн санал авбал их юм
Сөрөг хүчин байж чадаагүй ард түмнээ хамгаалж чадаагүйн төлөө АН ялагдана. Хагарал бутралд сөхөрсөн АН унана 2021-06-09 150.129.142.21
Монголын түүхэнд гай тарьсан АН та нар 1990 онд коммунист МАХН тараах түүхэн үүргээ биелүүлж чадаагүй түүний үр хөврөл одоо нүүр царайгаа хувирган яаж ард түмнийг дээрэлхэж байна . АН дарга С.Эрдэнэ чи ялагдан танай нам том алдаа гаргасан. 7төрлийн татвар нэмсэн 60 тэрбум Ждугийн гэмт хэрэгт холбогдсон МАН-г эрх баригч болгодог арчаагүй хагарал эвдрэлийн чинь хариуг чи амсаж байна. Яах гэж Х.Баттулга гэдэг урвагчийг ерөнхийлөгч болгосон алдааны төлөө АН төлөөсөө өгөх л болно
Ard 2021-06-09 109.128.99.179
Niigmiin daatgald daranguilal togtoogood nas barsan hunii ner deer mongo shaaj baisniig chin ard tumen martaagui shuu namgiin melhii bandia
Зочин 2021-06-09 192.82.72.113
Энэ эргүү ардчиллын нэрээр ихэд идэж уун луйвардаж хулгайлж үхтлээ таргалав.Тэгээд дарангуйлал гэж хуцав Хүүкийн ердөө зоосны нөгөө тал гэдгээ маш сайн мэдэж байгаа элемент мөн дөө чи.
Зочин 2021-06-09 122.201.24.40
өөрийг өө л хичээ. УИХ-д 400 саяар хүмүүс хулхидаад байсан. Дарангуйлал уг нь өөрт нь ашигтай л даа. наанаа инээвч цаанаа зэвүүн шүү энэ бах.
Зочин 2021-06-09 66.181.161.106
х** х**
Зочин 2021-06-09 124.158.68.182
Хүрэлсүхийн хоёр охиныг дурьдах хэрэг байна уу!!!!! Бүү бялдуучил !!$