С.Эрдэнэ: Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

С.Эрдэнэ: Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя

С.Эрдэнэ: Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ гэргийн хамт БГД-ийн 20 дугаар сургуульд саналаа өглөө.

Нэр дэвшигч С.Эрдэнэ:

-Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, зургаа дахь ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа амжилттай, ирц их өндөр явж байна. Нийт сонгогчиддоо хандаж хэлэхэд, Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх энэ боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Өвчин зовлон туссан нь хурдан эдгэрч, улс төрийн ажилдаа ороосой. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Мөрийн хөтөлбөр маань таван бүлэг заалттай. Би ямар нэгэн гоё сайхан амлалт дэвшүүлээгүй. Эд хөрөнгө, мөнгө төгрөг амлаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн институци бусад институцитайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллах, Монголын төрийн гажуудаад буй тогтолцоог яаж зөв болгох юм бэ гэсэн зүйл заалтуудыг оруулсан. Мөн энэ сонгуулийн өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль явагдах магадлал өндөр байна. Асар их хэмжээний мөнгө тарааж байна. Мөнгө тараах асуудлыг манай хууль хяналтын байгууллагууд цэгцэлж, хянаж чадахгүй байна. Төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлээд татвар төлөгчдийн саналыг хууль бусаар худалдан авч байгаа нь увайгүй үйлдэл. Сонгуулийн ерөнхий хороо болон бусад холбогдох байгууллагууд үүн дээр анхаарал тавьж, таслан зогсоогоочээ. Хэдий болтол бие биенийгээ хуурч, төр улсынхаа хувь заяагаар тоглох юм бэ? Нийт сонгогчиддоо хандан хэлэхэд нэгэнт мөнгө тарааж байгаа бол таниас луйвардсан мөнгийг танд эргүүлээд өгч байгаа тул та санаа зоволтгүй мөнгийг нь ав. Харин төрийнхөө төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө зөв мэргэн сонголтыг хийгээрэй. Монгол оронд өнөөдөр дарангуйлал бодит байдал болсон шүү. Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Залуучууд маань төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай хандаарай.

-Мэтгэлцээн болсонгүй. Үүн дээр та ямар байр суурьтай байна байна вэ?

-Би бүтэн өдөр хүлээсэн. Сонгогчиддоо, иргэддээ өөрийн байр сууриа илэрхийлье, өрсөлдөгч нартайгаа үзэл бодлынхоо зөрүүг гаргаж, харилцан мэтгэлцье гэсэн байр суурьтай байсан. Хэд хоног бид нар бэлдсэн. МҮОНРТ дээр бэлдчихсэн байсан. Харамсалтай нь, нэг өрсөлдөгч маань Covid-19-ийн халдвар авч, нөгөө өрсөлдөгч маань мэтгэлцээнд ирсэнгүй.

-Танай намын ерөнхий нягтланг урд шөнө их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байхад нь саатуулсан байна лээ. Энэ тал дээр танд мэдээлэл байна уу?

-Урд шөнө гэртээ орж явсан манай санхүүгийн албаны нягтлан бодогчийг Эрүүгийн цагдаагийн газраас үл мэдэгдэх шалтгаанаар саатуулсан байна лээ. Би өөрийн биеэр очсон. Ямар ч үндэслэл, шалтгаан байгаагүй. Авч явсан мөнгө нь 23 сая төгрөг байсан. Энэ мөнгө нь орон нутгийн телевизүүдийн төлбөр. Өчигдөр банк бүрэн ажиллаагүй. Манай дансыг шалтгаангүй хаачихсан байгаа шүү дээ. Одоогоор манай дээр шүүхийн тогтоол шийдвэр гарсан зүйл байхгүй. Төрийн эрх мэдлийг ашиглаж увайгүй гүтгэлэгийн шинжтэй улс төр хийж байгаа нь харамсалтай. Зүгээр ажлаа хийж явсан эмэгтэйг дөрөв, таван цагдаа очиж замд нь зогсоон хүчээр машинаас нь буулгаад гар утсыг булааж аваад, цүнхэнд нь нэгжлэг хийсэн. Ямар мэдээллээр, яаж гэрийнх нь үүднээс барив. Би бол үүнийг гүйцэтгэх ажиллагаа гэж хардаж байна. Би хардах эрхийнхээ хүрээнд хардаж байгаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж