УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл" сургууль дээр ирэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд саналаа өглөө.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Юуны өмнө нийт сонгогчиддоо түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна. Түүхэн гэж хэлэхийн учир бол удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нөгөө талаараа цар тахлын нөхцөлд иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ бариад саналаа өгч байгаа нь бахархууштай. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, тусгаар тогтнолыг авчирсан энэ их баяр наадмын өмнө, ковидгүй зун болох гэж буй энэ цаг үед залуучууд маань Үндсэн хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Нар хур тэгширсэн, тоос шороогүй, сайхан өдөр байна.
🔴 ШУУД | УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өгч байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Tuesday, June 8, 2021