Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар 07:00 цагт эхэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд шинээр УИХ-д суудалтай болсон улс төрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, нэр дэвшигч өрсөлдүүлж байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог болж байна.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх Ерөнхийлөгч улиран сонгогдох эрхтэй байсныг түдгэлзүүлж, зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгохоор болсон. Иймд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч урт хугацаанд буюу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллах юм. Эрхэм сонгогч та сонголтдоо хариуцлагатай хандаж, сонголтоо хийгээрэй.
Холбоотой мэдээ