"Саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна"

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

"Саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна"

"Саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна"

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр (2021.06.09) 07:00 цагт эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаар дамжуулан иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг уртасгасан. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна.

Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд их явж байна. Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай" хэмээн бичжээ.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтаар хэн нэгэн нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хоёр дахь шатанд нэрсийн жагсаалтад үлдээж дахин санал хураадаг. Хоёр дахь шатанд гарах сонгуулийн зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах зохицуулалттай. Сонгуулийн Ерөнхий хорооны тооцооллоор хэрэв хоёр дахь шатны сонгууль зохион байгуулбал найман тэрбум зарцуулагдах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж