У.Хүрэлсүх хоёр охины хамт саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх хоёр охины хамт саналаа өглөө

У.Хүрэлсүх хоёр охины хамт саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлсэн. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ,  Зөв хүн электорат эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшсэн билээ.

Нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх 48 дугаар сургууль дээр 07.30 цагт гэр бүлийнхээ хамт саналаа өгчээ.

МАН-ЫН НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор явагдаж байна. Энэ жил улс тунхагласны 100 жилийн түүхт ой, Монгол Улсад төрт ёс байгуулагдсаны 2230 жил, Нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд түүхэн жил болж байна. Олон тэгш ой давхацсан онцлогтой жил Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Ард иргэд маань идэвхтэй санал өгч байгаад талархаж байна. Монголд их олон баялаг бий. Уул уурхай, хүмүүс гээд хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг бөгөөд түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ. Мөн хамтдаа нэр дэвшиж буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нартаа миний бие сонгуульд нь өндөр амжилт хүсье. Эмнэлэгт байгаа нэр дэвшигчийнхээ гэр бүлд мөн хурдан эдгэрч гарахыг хүсье. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг учраас Covid-19-ийг нийтээрээ давах болно.

 

Сонирхуулахад, нэр дэвшигч У.Хүрэлсүхийн бага охин энэ жил 18 нас хүрч анх удаа сонгуульд санал өгч байна. Түүний охин их сандарч, буруу бөглөх вий гэж санаа зовж байгаагаа хуваалцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж