"Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн" | News.MN

"Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн"

"Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн"

"Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн"

Улаанбаатарт орсон үргэлжилсэн борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, автомашин, явган хүн зорчих боломжгүй болжээ. Өнөөдөр (2021.06.09) Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автжээ.

Энэ талаар Геодези, усны байгууламжийн газраас тодруулахад “Сүүлийн өдрүүдэд бороо их орж, өчигдөр уулаараа цастай байсан нь хайлсан. Үүний улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн. Энхтайваны гүүрний нүхэн гарцын тухайд усаа гол руу шахдаг. Гэвч усаа шахдаг голынх нь түвшин нэмэгдсэн учир одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц усаа шахаж чадахгүй байна. Манай байгууллага яаралтай арга хэмжээ авч байна. Дахин бороо орохгүй бол өнөөдөртөө үүсээд буй нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэв.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.06.08) борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээлэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад иржээ. Эдгээр дуудлагаас гадна Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаан айл, Зуун модны задгайд гурван айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь тус тус ханган ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зосн 2021-06-09 66.181.188.192

Maihan tolgoi, bayangoliin dood heseg uert avtsan b.gaa.Selbe goliin daguu namagt buusan ailuud

Avatar

Зочин 2021-06-09 202.21.115.35

Өвөл болохоор хүйтэрдэг…

Avatar

иргэн 2021-06-09 103.212.118.128

Дунд голын далан дотор орон сууцны хороолол барих газар олгоод ухаад хаагаад боогоод байхад голын ус хаашаа урсах нь тодорхой ш дээ, ийм даргатай хотын иргэд бид яалтай билээ.

Avatar

Зочин 2021-06-09 192.82.70.132

HAHAHA, nuguu olon Batuuliig nukhen garts barikhad n bayarlaad bsan ulsuud khaa bna??? Arai Sumiyabazar luu dairakh yum bish biz. Zamiin tsagdaagiin guur barikhad yaaj eserguutsej bailaa. Odoo guur barisand n bayarlaj yav!!!!! Tiim teneg Batuuliig demjij baisandaa kharamsaj yav!!!

Avatar

Зочин 2021-06-09 122.201.24.40

байдаг л дундаж түвшин шүү дээ. сүүлийн үед ширгээд шалбааг болсон болохоос биш.

Avatar

Зочин 2021-06-09 202.126.89.172

АРД ТҮМЭН ТӨР ЗАСАГ МАНЬ ӨДӨР БҮР УХААНТАЙ БАЙЖ АЛС ИРЭЭДҮЙГЭЭ БОДСОН ЗӨВ МЭРГЭН ШИЙДВЭР ГАРГАЖ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ АМЬДРАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС МИНЬ ТИЙМ Ч САЙХАН БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ УЛС БИШ ШҮҮ ДЭЭ…..УТАА УНИАР БАЙГАЛИЙН БОХИРДОЛ УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛ, ГАН ГАЧИГ ЗУД ЭНЭ БҮХЭН ХҮН -БАЙГАЛИЙН ЗОХИСГҮЙ ХАРЬЦААНААС Л ҮҮДЭЛТЭЙ….ХИЛЭЭР ХЭДЭН ЗУУН САЯ ХУУЧИН АВТОМАШИН ОРУУЛЖ ИРЖ УНАЦГААЖ БАЙНА…БАЙГАЛЬДАА ХУРУУ БАТЕРЕЙНААС АВАХУУЛААД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАМСК ХҮРТЭЛ ЭЛДЭВ ХОРТОЙ ХОГ ХАЯЦГААЖ БАЙНА…

Avatar

Зочин 2021-06-09 107.117.172.58

Намайг жоохоон хүүхэд байсан 1960-70 аад оны үед Сэлбийн гол одоогийнх шиг ийм шалбааг байгаагүй л юм даа

Avatar

Зочин 2021-06-09 202.126.89.87

Үерийнх биш байх өө. Хэвийн түвшиндээ л орсон байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж