Нийслэл усанд автаж, онцгой байдлынхан тусламж үзүүллээ | News.MN

Нийслэл усанд автаж, онцгой байдлынхан тусламж үзүүллээ

Нийслэл усанд автаж, онцгой байдлынхан тусламж үзүүллээ

Нийслэл усанд автаж, онцгой байдлынхан тусламж үзүүллээ

Борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээлэл өчигдөр (2021.06.08) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад иржээ. Тодруулбал, тус дуудлагын дагуу 70 гаруй алба хаагч 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулж, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн 18 алба хаагч 20.30 цагийн байдлаар дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 104 дүгээр байрны зоорийн давхарт дүүрч, авто зам руугаа хальсан усыг соруулж, шуудуу ухсан байна.

Эдгээр дуудлагаас гадна Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаан айл, Зуун модны задгайд гурван айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь тус тус ханган ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-09 66.181.182.173

Албатай юм шиг өөрсдөө голын сайран дээр буучаад хэнийг буруутгаад байнаа… тийм малуудад бүү тусал, хайран төсөв зардал… өөрсдөө тэр ус шавараа цэвэрлэж хаалт далангаа барина биз…

Avatar

Зочин 2021-06-09 122.201.24.40

АЗИЙН ВЕНЕЦ болж: Аялал жуулчлал хөгжих сайхан суурь юм биш үү. хуурай газарт завиар зугаалуулаад. гэхдээ индиануудын арьсан завь бол бүүр сүртэй дээ.

Avatar

Зочин 2021-06-09 202.126.89.172

ЯАНА ЦЭМЭНТЭН ШУГУЙД ЮУ ГЭЖ Л ҮЕРИЙН СУВАГ ШУУДУУ БАЙХАВ ДЭЭ………МОНГОЛ ИНЖНААРУУДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ !!!!

Avatar

Зочин 2021-06-09 202.126.89.147

Күүк сүүлийн хэдэн жил Төрийн эрхийг барьсан, өөрийн хүнийг хотын даргаар тавьсан. Гэтэл юу хийв???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж